ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.14 01:05

МАН -ынхан Ерөнхий шүүгчид хандана

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д  холбогдох хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн  хянан хэлэлцсэн. Дээд шүүхээс Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, МАН-ын эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.  Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ шийдэл хүч түрсэн, дээрэнгүй байдлаар асуудалд хандсан. УДШ-ийн шийд гарсан ч бид Ерөнхий шүүгчид хандана. Эрх барьж байгаа хүчин дээрэнгүйгээр булааж авдаг асуудал үүслээ.  Шинэ нөхцөл байдал үүслээ гэдэг үндэслэлээр хувьчлагдсан объектыг буцаан авч байгаад харамсаж байна" гэлээ

Онцлох нийтлэлүүд