Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Улс төр
2021.11.25 09:11

МАН-ын шүүхийн шинэчлэл ШЕЗ-д нэр дэвшигчдээс болж уначихлаа


Шүүхийн шинэчлэл эхнээсээ ухралт хийж эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшиж орж ирсэн Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав нарын 6 хүний томилгоог хэлэлцэх үеэр шүүхийн шинэчлэлийг хийх томилогдох гэж буй хүмүүс нь өөрсдөө шударга бус асуудалд удаа дараа нэр холбогдсон болох нь ил болов.

Шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулалтын дагуу нээлттэй сонсгол өнгөрсөн долоо хоногт болох үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Та бүхэн хэний ар талын дэмжлэгтэйгээр орж ирэв. Надад албан бичиг ирсэн байна.Нотариаттай холбоотой ажилладаг Р.Онончимэг гэдэг хүн хуурамч бичиг, баримт бүрдүүлсэн хэрэгт орооцолдож холбогдсон байна. Ийм хүн нэр дэвшиж байхад хууль шүүхийнхэнд цаашид хэн итгэх юм бэ” гэж асуусан.

Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гишүүн Д.Сандаг-Очир мөн л Р.Онончимэгээс “Нэр дэвшигч Р.Онончимэгтэй холбоотой хуурамч бичиг, баримт бүрдүүлсэн талаар маш олон хүнээс санал, гомдол ирүүлж байна. Заримтай нь би бүр утсаар ярилаа. Р.Онончимэгийг судалсан ажлын хэсгийн гишүүн нь үүнийг юу гэж харж байна. Эргэлзээтэй байгаа нэр дэвшигчид саналаа өгмөөргүй байна” гэж асуусан.

УИХ-ын гишүүн Д.Алтанхуяг, Н.Ганибал нарын гишүүд “Нотариатын Р.Онончимэг гэх хүний хууль бус асуудалд нэр нь холбогдсон хэрэг нь эцэслэгдэн шийдэгдээгүй байхад заавал ийм хүнийг ШЕЗ-д оруулж ирэх гээд байгаа нь ямар учиртай вэ. Хэний арын хаалганы хүн юм бэ. Шүүхийн шинэчлэл чинь энэ мэт хууль бус асуудалтай хүмүүсээс хол байхаас эхлэх ёстой биз дээ” гэдгийг хатуухан хэлж сануулж байгаа.

МАН шүүхийн шинэчлэл хийнэ хэмээн аман дээрээ сайхан ярих боловч бодит байдал дээр хууль бус асуудалд нэр нь холбогдсон хүмүүсийг Шүүхийн ерөнхий зөвлөл рүү оруулахаар улайран хамгаалж тэмцэн байгаагийн цаана учир шалтгаан бас байгаа бололтой.

Хууль бус асуудалд улайм цайм орооцолдсон хүнийг Байнгын хорооны хурал дээр “Энэ хүнтэй холбоотой маш их баримт ирсэн” гэдгийг бүгдэээрээ хүлээн зөвшөөрч ярьж байгаа хэрнээ кноп дараад дэмжчихэж байна.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн Р.Онончимэгийн намтраас харахад Хэнтий аймгийнх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нартай нутаг нэг юм билээ.

Байнгын хорооны хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж“Р.Онончимэгийн нэр холбогдсон хэрэг прокурор дээр хэрэгсэхгүй болсон” гэж гишүүдэд хээвнэг худал мэдээллийг өгч хаацайлахыг оролдсон. Р.Онончимэгийн нэр холбогдсон хэрэг хуулийн байгууллагаар эцэслэгдээгүй гэдгийг УИХ-ын гишүүд хэлнэ лээ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар орж ирээд бас дэмжсэн үг хэлж байсан.Р.Онончимэг өөрөө ч энэ талаар тайлбар хэлэхдээ “Шаардлагатай бол гэрчийн мэдүүлгээ би очиж өгөх болно. Намайг гэрчээр л дуудаж асуусан” гэж хэлж байгаагаас үзэхэд түүний нэр холбогдсон хэрэг бүр эцсийн байдлаар эцэслэгдэн хаагдаагүй байгаа бололтой юм. Нээлттэй сонсголын үеэр нотариатч нь өөрсдөө ирээд Р.Онончимэгийг Нотариатын холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа шударга ажилладаг хүмүүсийг шахан хавчдаг байсан талаар ил хэлж шүүмжилнэ лээ.

Хууль зүйн байнгын хороонд бас Р.Онончимэгтэй холбоотой дааж давшгүй их гомдол, санал, өргөдөл иржээ. Р.Онончимэгтэй холбоотой уул овоо шиг их хар мэдээлэл ирсэн гэчихээд Байнгын хорооны дарга С.Бямбацогт дэмжчихсэн. Шүүхийн шинэчлэл гэж ярих хэрнээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд эн тэнцэхгүй хүнийг МАН-ын нөлөө бүхий хүмүүс улайран дэмжиж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлэг Цэцэд гомдол гаргахаар болсон. Нэг намын улс төрийн томилгоо шинжтэй байдал бий болж байгаа тул АН завсарлага авч, улмаар шүүхийн шинэчлэлийн асуудлыг явуулж чадахгүй байна гэж үзэж байгаа аж.

Энэ бүхнээс харахад Монгол төрд шударга ёсыг олонх болсон МАН бий болгож чадахгүй нь тодорхой юм байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдЛ.Оюун-Эрдэнийн баг гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй хүмүүсээр эгнээгээ өргөтгөж байх шиг. Цаашид Монголын ард түмэндшүүх засаглал, хуулийн байгууллагадитгэх итгэл алга болох нь.

Онцлох нийтлэлүүд