Нийгэм
2022.06.23 04:06
Маргааш иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө DNN.mn

Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын өдрийг угтан "Хуульчдын өдөр" өдөрлөгийг 2022 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 12:00-16-00 цагийн хооронд Хуульчдын талбайд зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
Үүнд:
Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх
Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод зориулсан зөвлөгөө, мэдээлэл
Хуульчдад нэгдсэн бүртгэл, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг хангах, гишүүний татвартай холбоотой үйлчилгээ үзүүлэх юм.