Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг маргааш болно DNN.mn Монголын бизнесийн зөвлөлийн уулзалт боллоо DNN.mn Баяр наадмын үеэр 243 улсын байцаагч хяналт шалгалт хийнэ DNN.mn Монголын шатарчид Дэлхийн шатрын олимпиадад оролцоно DNN.mn Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан DNN.mn ЧУУЛГАН: Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүй DNN.mn Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn Орон нутгаас Улаанбаатар руу шилжих хөдөлгөөнийг 2027 хүртэл зогсоох саналаа буцаан татжээ DNN.mn АНУ руу шууд нислэгтэй болох албан ёсны хэлэлцээ эхэллээ DNN.mn Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг маргааш болно DNN.mn Монголын бизнесийн зөвлөлийн уулзалт боллоо DNN.mn Баяр наадмын үеэр 243 улсын байцаагч хяналт шалгалт хийнэ DNN.mn Монголын шатарчид Дэлхийн шатрын олимпиадад оролцоно DNN.mn Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан DNN.mn ЧУУЛГАН: Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүй DNN.mn Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn Орон нутгаас Улаанбаатар руу шилжих хөдөлгөөнийг 2027 хүртэл зогсоох саналаа буцаан татжээ DNN.mn АНУ руу шууд нислэгтэй болох албан ёсны хэлэлцээ эхэллээ DNN.mn
Нийгэм
2022.06.23 07:06

Маргааш ихэнх нутгаар хурц нартай, аагим халуун байна DNN.mn


Маргааш өдөр ихэнх нутгаар, нэн ялангуяа говийн аймгуудаар хурц нартай аагим халуун өдөр болох тул хэт халалт, наршихаас сэрэмжтэй байхыг хүүхэд багачууд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүддээ Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн анхааруулж байна.

Зургаадугаар 23-ны 20:00 цагаас 24-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр

Улаанбаатар хот орчмоор үүлших бөгөөд бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Зургаадугаар сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо,
  • 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Харин зургаадугаар сарын 27-ноос ихэнх нутгаар халах аж.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар Туул, Онон, Балж, Хэрлэн, Халх, Улз, Ховд зэрэг голууд үерийн түвшнийг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэжээ.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс "Ойрын өдрүүдэд зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байна" гэдгийг нэмж анхааруулав.


Онцлох нийтлэлүүд