Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn Ё.Дамчаабадгар: Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй DNN.mn Б.Энхболд: Бүх төрлийн гэмт хэрэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтойгоор хуульчилсан нь асуудал DNN.mn ЗУРХАЙ: Цагаан бар өдөр DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn Ё.Дамчаабадгар: Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй DNN.mn Б.Энхболд: Бүх төрлийн гэмт хэрэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтойгоор хуульчилсан нь асуудал DNN.mn ЗУРХАЙ: Цагаан бар өдөр DNN.mn
Нийгэм
2015.01.28 12:01

Маргааш Мегатөсөл хөгжлийн форум болно

Нэг тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаардсан, мөн төслийн байршил, дэд бүтцийн хувьд шийдэл шаардсан төслийг Мегатөсөл гэж тодорхойлдог байна. Том хөрөнгө оруулалт шаардаж, хүнд нөхцөлд хэрэгждэг учраас Мегатөслийг "Шил"-тэй зүйрлэх нь бий. Тийм ч учраас дэлхий дээр хэрэгжиж буй Мегатөслүүдийн 2/3 нь бүтэлгүйтдэг байна.

Монгол улсад хэрэгжиж буй Мегатөслүүдийн хэрэгжилт Монголын ирээдүйг тодорхойлох энэ цаг үед "Мегатөсөл хөгжлийн форум"-ыг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болсон байна. Энэ сарын 29-ны өдөр болох энэхүү форумд Монгол Улсын сайд М.Энхсайхан "Монгол дахь мегатөслүүд: Сорилт, боломж" сэдвээр илтгэл танилцуулах бол Японы Сумитомо Мицуй банк "Төслийн санхүүжилт ба Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа" гэсэн сэдвээр илтгэл танилцуулах юм байна. Мөн Монголд хэрэгжиж буй мегатөслүүдэд тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар товч танилцуулга хийхээр төлөвлөсөн байна.

Форумын хоёрдугаар хэсэгт Сумитомо Мицуй банкны төлөөлөгчид "Эрчим хүч", "Боловсрол"-ын салбарт төслийн санхүүжилт хэрхэн хийх тухай семинар хийхээр болжээ.
"Мегатөсөл хөгжлийн хүрээлэн" ТББ-аас зохион байгуулж байгаа энэхүү хурлын талаарх мэдээллийг 99092460, 77111051 утсаар авч болох юм байна.

Онцлох нийтлэлүүд