Өдрийн сонин үнэнийг хэлнэ
УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn Үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцоо танилцуулав DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn Үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцоо танилцуулав DNN.mn
Булангууд
2022.11.07 04:11

Маргааш сар бүтэн хиртэнэ DNN.mn


Нар, дэлхий, сар гурав нэг шугамд зэрэгцэн сар дэлхийн сүүдэрт бүтнээрээ орох үзэгдлийг сарны бүтэн хиртэлт хэмээн нэрлэдэг билээ. Сар бүтэн хиртэх нь тийм ч ховор үзэгдэл биш бөгөөд маргааш /2022.11.08/ 2022 оны сарны хоёр дахь бүтэн хиртэлт болох гэнэ.

Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаач Б.Нямсүрэнгээс тодруулахад "Сар бүтэн хиртэлт болно. Гэхдээ Монголд төдийлөн сайн ажиглагдахгүй. Улаанбаатар хотод тэнгэр цэлмэг байвал оройн 19:00 цагийг орчимд зурвасхан ажиглагдана. Сарны хиртэлт жилд хоёроос дөрвөн удаа болдог. Монголд тод ажиглагддаг сарны хиртэлт ч олон байдаг" гэв.

Энэ удаа дэлхийн бөмбөрцөг сарыг нарны гэрлээс бүрэн халхлах тул хэсэг хугацаанд хүрэн улаан өнгөтэй харагдах аж. Сарны бүтэн хиртэлтийг Төв ба Зүүн, Зүүн Өмнөд Ази, Шинэ Зеланд, Умард Америк тивээс харах боломжтой юм байна. Сарны бүтэн хиртэх хугацаа нь нэг цаг 24 минут ажээ.

Онцлох нийтлэлүүд