Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn
Улс төр
2014.06.20 08:06

МАХН-ын Удирдах ажилтнуудынхаа зөвлөлгөөн болов

МАХН Удирдах ажилтнуудынхаа зөвлөлгөөнийг хийсэн. Тус зөвлөлгөөн, Гүйцэтгэх товчооны өргөтгөсөн хуралдаанаас цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-ын нэрийн өмнөөс нэр дэвшин сонгогдож, УИХ дахь “Шударга ёс” бүлэгт багтан ажиллаж байгаа УИХ-ын гишүүд, МАХН-аас нэр дэвшин томилогдсон Засгийн газрын гишүүдэд дор дурдсан асуудлуудаар хууль эрх зүйн бичиг баримт болон улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогын баримт бичиг боловсруулан баталж, хэрэгжүүлэн ажиллахыг 9 зүйлээр үүрэг чиглэл болгожээ.

Тухайлбал, “Шударга ёс” эвслээс УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн гол гол зорилтыг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах, тухайлбал стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг ашиглах асуудлаар МАХН-ын баримталж ирсэн байр суурь, ялангуяа тус ордыг бүтнээр нь болон хэсэгчлэн бүх ард түмэн, эсхүл тухайн орон нутгийн иргэдийн дундын өмч болгон ашиглах, стратегийн орд газруудаас орсон орлогыг нийт ард түмэнд тэгш хуваарилах зарчмыг нэвтрүүлэн хэвшүүлэх, ингэснээр иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах, УИХ-аар хэлэлцэх хууль эрх зүйн баримт бичиг, тухайлбал Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хууль, Иргэний хэргийг хэлэлцэн шийдвэрлэх тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Өршөөлийн тухай хууль, түүнчлэн татварын шинэчлэлийн асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах, шударга ёсыг дээдлэх зарчимд нийцүүлэн баталж хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн  зарим улс төрийн өндөр албан тушаалтнуудын захиа даалгавраар хууль хяналтын байгууллагын ажилтан, шүүгчид гэм буруугүй иргэдийг улс төрийн болон бизнесийн зорилгоор хомроглон хэлмэгдүүлэх явдал гаарч байгаа тухай дургүйцэл, шүүмжлэл нийгэмд өрнөж байгааг сонор соргог хүлээн авч, энэхүү бусармаг үйл ажиллагааг таслан зогсоох талаар бодитой арга хэмжээ авах, улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй байх бүхий л нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах, иргэдийн бухимдал дургүйцлийг төрүүлж байгаа, монгол хүн эх орондоо эзэн болж амьдрах нөхцлийг алдагдуулж буй авлига хээл хахуулийг хязгаарлан устгах замаар авлигагүй улс орон болох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх, иргэдэд үйлчлэх нь төр засгийн байгууллагуудын гол зорилго, үндсэн үүрэг мөн хэмээх зарчимд нийцүүлэн төр засгийн байгууллагын нүсэр бүтцийг задлан хялбаршуулах, хүнд суртлын олон шат дамжлагыг цөөлөх, цахим засаглалыг бодитойгоор нэвтрүүлэх зэрэг аргаар иргэдийн тавьсан асуудлыг шуурхай шийдвэрлэдэг бодит механизмыг нэн даруй буй болгож хэрэгжүүлэх, улстөрчид давхар албан тушаал хашихаа зогсоох, төр засгийн албан тушаалтнууд төсвийн мөнгөөр үнэтэй автомашин унах, ажлын байраа засуулах, шинэ байшин барилга барьж нүүн орох зэргээр тансаглахаа болих ёс суртахууны санаачлагыг гаргаж, шударга ёсны үлгэр дууриалалыг өөрсдийн биеэр үзүүлэх, энэ чиглэлээр ажиллахыг бусад намд уриалахыг сануулсан байна.

Үүнээс гадна МАХН-ын дэвшүүлэн тавьсан бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор намын нэрээр томилогдсон албан тушаалтнуудтай эргэх холбоотой байх зарчимд тулгуурлан алдаа дутагдал гаргаж байгаатай нь хариуцлага тооцож байх, түүнчлэн шинээр боловсон хүчин төрүүлэн нийгэмд таниулах зорилгоор боловсон хүчний бодлогын дагуу МАХН-ыг төлөөлөн төр засгийн байгууллагад ажиллаж байгаа боловсон хүчнийг ротацилах, солих ажлыг хэрэгжүүлэх.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхдээ хамтарсан Засгийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг хадгалах зарчмыг баримтлах, нийгэм эдийн засгийн хямралт байдлыг улам бүр дамжруулахгүйн тулд бараа үйлчилгээний үнэ, валютын ханшийг тогтвортой байлгах, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлж өгөх, газар тариаланг хөгжүүлэх бодлогыг эрчимжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлах зэргээр юуны түрүүн ажлын байрны тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,хямралд ихээхэн өртөөд байгаа банк, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг ердийн горимд оруулах, жижиг, дунд бизнесийг бүхий л талаар дэмжих зээлийн бодлогыг хэрэгжүүлэж ажиллахыг МАХН-аас сонгогдож, томилогдсон УИХ, Засгийн газрын гишүүд болон бусад албан тушаалтнуудад чиглэл, үүрэг болгож, биелэлтэнд нь хяналт тавьж, удирдлага, арга зүйн хувьд чиглэл өгч ажиллахыг даалгасан тухайгаа хэллээ.

Мөн сүүлийн үед зарим цахим сайтаар Хар дун хэмээх компанийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой мэтээр гүтгэн мэдээлж байгаа тал дээр тайлбар өглөө. Г.Шийлэгдамба хэлэхдээ, “МАХН-ын дарга Н.Энхбаяр Хар дун хэмээх компанитай ямар нэг байдлаар холбоогүй гэдгийг холбогдох газрууд тогтоосон. Энэ бол МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирэх гэж байгаа сургаар зарим нэг улс төрийн хүчин, бүлэглэлээс зориудаар явуулж буй явуулга гэж харж байна” хэмээн тодорхой тайлбар хийсэн юм. Дашрамд дурдахад МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх долдугаар сард ирж магадгүй аж.


Онцлох нийтлэлүүд