Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Эмч ажилчид өвдөж, боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь тулгамдсан асуудал болж байна Япон улс онц байдлын дэглэмээ цуцална Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 320 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна Улаанбаатарт Шведийн виз мэдүүлгийн төв нээгджээ Нийслэл орчмын ой, түймэрт өртөх өндөр эрсдэлтэй Сүхбаатар өртөөгөөр 20 вагон шатахуун хүлээж авлаа Эрчим хүчний салбарын хамт олон 100 мянган мод тарина Ёкозуна Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ 5 дахь түрүүгээ хүртлээ Ангела Меркелийн хөрөг бүхий алтан зоос гаргажээ Харвардын менежментор хөтөлбөрийн монгол дахь анхны төгсөлт боллоо Эмч ажилчид өвдөж, боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь тулгамдсан асуудал болж байна Япон улс онц байдлын дэглэмээ цуцална Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 320 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна Улаанбаатарт Шведийн виз мэдүүлгийн төв нээгджээ Нийслэл орчмын ой, түймэрт өртөх өндөр эрсдэлтэй Сүхбаатар өртөөгөөр 20 вагон шатахуун хүлээж авлаа Эрчим хүчний салбарын хамт олон 100 мянган мод тарина Ёкозуна Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ 5 дахь түрүүгээ хүртлээ Ангела Меркелийн хөрөг бүхий алтан зоос гаргажээ Харвардын менежментор хөтөлбөрийн монгол дахь анхны төгсөлт боллоо
Нийгэм
2018.11.14 11:11

Миний бахархал бол бүсгүй хүн юм

Бүсгүй хүнийг хайрлах, хүндэтгэн дээдлэх энэ аугаа ойлголт бага балчираас надад ирсэн итгэл үнэмшил юм. Хувьхан амьдралд хэн ч заагаагүй хэрнээ хүмүүний орчлонд өөрөөсөө олж авсан эрдэнэ мэт үнэт зарчим маань юм. Миний бие айлын том хүү. Доороо гурван эрэгтэй дүүтэй. Тийм болоод ч тэр үү багаасаа л хаяа айлынхаа охиныг хайрлаж өссөн. “Аяга тавгаа угаасангүй, үнээ тугалаа нийлүүлчихлээ” гэж айлын эгч охиноо зандрахад усгал тунгалаг нүдтэй охиных нь өмнөөс загнуулмаар болдог. Үхэр тугалыг нь хариулмаар, гэр орныг нь цэвэрлээд өгмөөр болдог байв.

Ижий аав хоёр минь хүсээд хүсээд манай гэрт заяагаагүй охиныг ийм муухай үгээр зандраад байхдаа яахав дээ гэж гоморхох сэтгэл эрхгүй төрдөг байлаа. Хүүхэд насны ийм гэнэн цайлган, өрөвч сэтгэл яван явсаар миний амьдралын философийг бүтээсэн байна. Охид бүсгүйчүүдийг чин зүрхнээсээ дээдлэх, хайрлан энэрэх итгэл үнэмшлийг суулгасан байна. Арван жилийн сурагч байхдаа ч, оюутан ахуй цагтаа ч нэг их ухаантай царай гаргаад бүсгүйчүүдийг дээдэлдгээ ярьдаг байж билээ. Зарим нэг нь сонсоод инээд нь хүрч, хөөрхийдөө хүүхнүүдээс оноо авах арга мэх нь юм байх даа гэж боддог байсан ч магад.

Саяхан нэг сургууль дээр болсон уулзалтын үеэр төгсөх ангийн сурагч охин “Та залуугаараа Болор цомын эзэн болсон, энэ таны бахархал байх” гэж асууна билээ. Миний бахархал бол бүсгүй хүн, бүсгүй хүнийг чин зүрхнээсээ дээдэлдэг зүрх сэтгэл минь юм гэж хариулсаан. “Мөндөр шиг цайрч хуйларсан он цагийн урсгал, мөрөөдлийн цэнхэр бороо мэт алсад одсон нь цаг хугацаа биш ижий минь байж” хэмээн тэртээ хоёр мянгаад оны эхэнд бичжээ. Энэ амьдрал, цаг хугацаа надад ижийгээр минь бүсгүй хүнээр хэмжигднэм.


Онцлох нийтлэлүүд