Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол хүртээхээр боллоо ЭМД: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэхэмжлэхэд үндэслэн 70 хувийн санхүүжилт олгожээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол хүртээхээр боллоо ЭМД: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэхэмжлэхэд үндэслэн 70 хувийн санхүүжилт олгожээ
Улс төр
2014.09.04 09:09

Минскт хоёр талын бизнес уулзалт болно

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комисс байгуулагдаад нэг жил гаруй болжээ. Тус комиссын Монголын хэсгийн даргаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа ажиллаж байгаа аж. Манай уул уурхайн салбарт Беларусь улсад үйлдвэрлэсэн хүнд даацын “БелАз” автомашин, сэлбэг хэрэгслийн албан ёсны гэрээт борлуулагч ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд “Монголын Алт Мак”, “Адуунчулуун”, “Багануур” болон “Талын гал” компаниуд уг автомашиныг ашигладаг байна. Түүнчлэн Монголын Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч экспортлогчдын холбоо нь Беларусийн төрийн өмчит “Беллегропром” концернтэй хамтран ажилласнаар материал, бүтээгдэхүүн нийлүүлдэг байна. Өнгөрсөн онд манай улс Беларусаас 698,3 мянган ам.долларын нефтийн бүтээгдэхүүн, ачааны тэрэг, автомашины дугуй зэргийг импортлосон бол энэ оны эхний хоёр сарын байдлаар хоёр улсын бараа эргэлт 3,2 сая ам.долларт хүрсэн байна.

Цаашид тус комисс цахилгаан шатны үйлдвэр болон уул уурхайн салбарт хамтарсан жишиг аж ахуйн нэгж байгуулах, хүнд даацын механизмын үйлдвэр барихад шаардагдах төлбөрийг нүүрс болон бусад бололцоот ашигт малтмалаар төлөх асуудлыг шийдвэрлэх, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах, байгалийн диоксид цахиур дээр суурилсан гадаргуугийн биоцид шинж чанартай микро шүүлтүүрийн мембран гарган авах, Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа монгол иргэдийн ачаа тээвэртэй холбоотой гарч буй бэрхшээлийг арилгах зэрэг ажлууд хийхээр төлөвлөсөн байна.

Манай улсад Беларусь улсын Элчин сайдын яам үүдээ нээгээд нэг сар гаруй болоод байна. Өнгөрсөн долоо хоногт элчин сайд ноён Станислав Чепурнай Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн зөвлөлийн гишүүн, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгштэй уулзжээ. Талууд энэ сарын 22-ноос 24-ний хугацаанд Минск хотноо зохион байгуулагдах хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалтын бэлтгэл ажил, транзит ачааны тээвэр саадгүй зохих газартаа хүрэх, худалдааг хөнгөвчлөх, хоёр талын бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангах, түнш олоход нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Онцлох нийтлэлүүд