ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2017.08.23 04:08

Мисс Ч.Содтуяагийн охин Содонгоо “Азийн топ модель” болов

Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо Азийн Олон улсын хүүхдийн хувцас загварын долоо хоног болон Азийн телевиз, кино загварын топ модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Гранпри” буюу тэргүүн байранд шалгарчээ.


Есөн настай бяцхан мисс С.Содонгоо нь уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч болох Шинэ Зеландын 'ONE ONE' хүүхдийн брэндийн нүүр царайгаар тодорсон бөгөөд Азийн загварын холбоотой албан ёсоор хамтарч ажиллах урилгаар шагнуулсан байна.


Энэхүү тэмцээнийг БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 20-ныг хүртэл долоо хоног зохион байгуулсан бөгөөд Азийн орны нийт 300 гаруй хүүхэд оролцож, авъяас чадвараараа өрсөлдсөн байна. Монгол Улсаас найман настай Гэрэлтэх “Олны таашаалд модель” шагналыг гардан авчээ.

Онцлох нийтлэлүүд