Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn
Цаг үе
2015.05.13 10:05

Моломжамцын Батаа: Бүх юм нурлаа гэж ойлгоод Польш руу явсан

Ю.Цэдэнбалын “хаанч­лал”-ын үед “Мөнхийн хоёрдугаар хүн” гэгдэж явсан Дэмчигийн Молом­жамц агсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн даргаар 1964-1989 он хүртэл тасралтгүй ажилласан гэхээр бас л урт хугацаа. Улсын халаас нимгэн үеэс Сангийн яамыг толгойлж, социализмын өрнүүн бүтээн байгуулалтын үеийг түүчээлсэн түүнийг нэгдүгээр хүнтэй холбоотой хоёр“хэрэг”-т хожимихэд буруутгасан нь анхаарал татав. Ю.Цэдэнбалыг эрүүл мэндийн шалтгаанаар бүх албан тушаалаас нь авч хаясныг дуулгах үүрэг Д.Моломжамцад ногджээ. Үүнийг Ю.Цэдэнбалын эхнэр бага хүү хоёр “хуйвалдаан” гэж хүлээж авсан байдаг. Харин 1990 оны үед нам нь түүнийг “Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгч” хэмээн намын гишүүнээс нь хөөж, шүүхэд өгсөн баримт бий. Гэсэн ч Д.Моломжамц нэгдүгээр хүн болоогүй нь үнэн. Харин ч “Гомдол хорслыг мартаж цайруулдаг юм” гэж хэлсэн байдаг. Түүний ертөнцийг үзэх үзэлд Буддын философи, багадаа сүм хийдэд шавилан сууж байсан нь нөлөөлсөн болов уу. Нэгдүгээр хүний суудалд шунахгүйгээр хоёрдугаар хүн байх хэм хэмжээг жигд сахих, амар амгалан амьдрах, эв найрыг сахиж үлдэх “Моломжамц философийг хойч үеийнхэн судлах ч юм билүү.

Д.Моломжамцын эхнэр Ж.Цэрэн-Янжин нөхрийн адил Эрхүүд Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн боловсролтой эмэгтэй байж. Том охин Даариймаа нь Ардчилсан Германд барилгын дээд сургуулийг архитекторч мэргэжлээр дүүргэсэн. Нөхөр Вольтер болон хүүхдүүд ач, зээ нарын хамт Италид ажиллаж амьдардаг. Түүний бүтээсэн барилгууд Итали бас Москвад байдаг гэсэн. Дунд хүү Батаа нь Москвад, бас Монголдоо суралцаж, эдийн засагч, статистикч мэргэжил эзэмшсэн. Бага охин Жаргал Москвагийн их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн, өдгөө Италид амьдардаг гэнэ лээ. Моломжамцын Батаатай ярилцав. Тэрбээр монголоор ярьдаг гадаадын хүнийг санагдуулам аялгаар ярих юм. Орос цэцэрлэг, дунд сургууль дүүргэж Моск­вад суралцаж, гадаадад олон жил амьдарсан нь нөлөөлсөн байлгүй. “1988 онд гараад 2000 он хүртэл Монголд байгаагүй. Аль нэг байгууллагад ажилладаг олон хүнтэй харьцдаг байсан бол миний яриа сайжрах байсан даа” гэж М.Батаа хэлсэн.

-Та Моломжамц гуайн ганц хүү юм байна?

-Тийм ганц хүү нь. Эгчтэй, эмэгтэй дүүтэй. Даариймаа, Жаргал гэдэг. Ээж ярьдаг юм. “Элдвийн цэцэг мэцэгт дургүй. Энэ айлуудад нэг их олон цэцэгүүд байна” гэдэг. Тийм учраас охиддоо энгийн нэр өгсөн. Бид насны ялгаа бага. Том эгч надаас нэг насаарл ах. 1946, 1947, 1949 онд ээж жил дарааланхүүхэд гаргаад “Одоо боллоо. Ахиж хүүхэд гаргахгүй” гэж л дээ.

-Аав ээж тань хэр их үүрэг даалгавар өгдөг байв?

-Хичээлээ хий, яагаад хийхгүй байна гэхээс биш надад дарамттай байгаагүй. Би их амархан, сайн сурч байсан. 1966 онд арваннэгдүгээр анги төгссөн. Хрушевийн үед шинэчлэлт хийгээд бүх сургуулийг арваннэгэн жилээр төгсгөсөн юм. Гэхдээ ганцхан жил ийм туршилт хийсэн. Тэр үед нь би сурч таарсан юм. Найман настайдаа сургуульд ороод 19-тэйдээ төгссөн дөө.

-Том хүний хүүхэд гэсэн дарамт байсан болов уу. Би аав шигээ болох ёстой ч гэдэг юм уу?

-Тийм юм байгаагүй. Би Сангийн сайдын гэрт төрсөн хүү. Гэхдээ би мэдэж байсан. Намайг арай өөрөөр үзнэ гэдгийг. Тийм болохоор би аавынхаа албан тушаалыг ашиглах дургүй байсан. Мөрөөрөө л явдаг.

-Танай ээж аавтай чинь суугаагүй бол мундаг алба хашаад явах ч байсан юм билүү?

-Яг үнэн. Манай ээж Монгол банкинд ажилладаг байсан. Ээж сайн ажиллаж хэлтсийн дарга болоод, банкны орлогч болгох санал тавьсан юм билээ. Ээж зориуд татгалзжээ. “Манай гэрт хоёр даргаар яах юм. Би хүүхдүүдээ хүмүүжүүлж, нөхөртөө туслах хэрэгтэй байна” гээд ажлаасаа гарсан гэдэг. Насаараа Санхүү эдийн засгийн техникумд багшилсан. Аав дарга болоогүй байсан бол манай ээж дарга болох л байсан байх. Манай аав олон жил даргын ажил хийхэд ээжийн туслалцаа байсан. Зөвлөгөө өгнө, аав ганцаардаггүй байлаа.

-Танд аав тань юу гэж сургадаг байсан бэ?

-Жараад оны үед үзэл суртлын юм жаахан ярьдаг байсан. Чи юу яриад байна, наадах чинь буруу гэж хэлдэг байсан. Би чинь орос сургууль төгссөн, Москвад суралцсан болохоор барууны нөлөөтэй. Оюутан байхдаа польшуудтай их найзалдаг байлаа. Эхнэр маань польш хүн л дээ.

-Аав, ээж хоёр чинь гадаад бэрээ яаж хүлээж авав?

-Аав юм хэлээгүй. Ээж нэлээд биеэ барьсан байдалтай суугаад “Өө мэдэхгүй дээ. Та хоёр сууна гэдэг чинь. Энэ чинь ямар шашны хүн юм” гэж байсан. Дараа нь манай хүн “Танай ээж чинь дургүй байна” гээд уйлаад бөөн юм болж л байсан. Тэгж байгаад суусан. 1972 онд манай том охин гарчихсан байсан.

-Та өнөөдрийн удирдагч­дыг тэр үеийнхтэй харьцуулдаг уу?

-Үгүй ээ харьцуулж болохгүй шүү дээ. Эд чинь огт өөр нөхцөлд өөр зорилттой ажиллаж байгаа хүмүүс. Манай аав сайн улс төрч байсан. Тийм учраас олон жил ажлаасаа хөөгдөөгүй жишээтэй. Мань эр алдаа хийдэггүй байсан байх. Ухаантай, алсын хараатай хүн гэж би боддог. Ю.Цэдэнбалтайгаа мууддаггүй. Ю.Цэдэн­балынхаа дор хоёр номероо мань эр яг барьж байсан байхгүй юу. Ю.Цэдэнбал даргы­гаа хүндэтгэнэ. “Ю.Цэдэнбал шиг хүн манай Улс төрийн товчоонд байхгүй ээ” гэжхэлдэг байсан.

-Ю.Цэдэнбал даргынд ирж очдог байвуу?

-Би юу гэж Ю.Цэдэнбалынд очих вэ. Том хүү Слава нь манай дүүтэй нэг анги. Тэрэнтэй сайн харилцаатай байлаа. Славатай Москвагийн их сургуульд лекцийн үеэр таардаг байсан. Нас барахынх нь өмнө ерэн хэдэн онд нэг уулзсан юм.

-Тэгж уулзахдаа юу ярих юм?

-Бид хоёр улстөр ерөөсөө ярьдаггүй байсан. Мань эрийн хажууд нэгдүгээр курсээс л авахуулаад нэг орос оюутан үргэлж байсан. Машинаар яваад нэг газар зогслоо. Слава өөрөө машинаа барьж явсан юм. “Яах гэж байгаа юм бол” гэсэн чинь орос нь “Дэлгүүр орох гэж байгаа юм аа” гэсэн. Яах юм гэсэн чинь “Архи” гэсэн. “Наадах чинь өдөр болгон уудаг юм” гэсэн. Архи уугаад зүрх нь л дийлээгүй шиг байгаа юм. Ваннад усанд орж байгаад харвачихсан гэж дуулсан.

-Орос нэртэй болохоор нь ч тэр үү орос талдаа илүү ойр юм шиг сэтгэгдэл төрдөг байсан. Хөөрхий их л ганцаардмал хүн байж?

-Монголоор ярьж чадахгүй. Яагаад чтэгж хүмүүжүүлчихсэн юм. Биднээсээ жаахан тусгай, тусгай хамгаалалттай явдаг байсан. Монголын амьдрал мэдэхгүй. Би чинь бусад хотын хүүхэд шиг л Туулын эрэг дээр загас барина, тэнээд явж л байсан. Битгий тийшээ яв, тэрэнтэй битгий нийл гэж намайг хориглодоггүй. Мань эр бол тийм юм байхгүй. Торны цаана сууж байгаа юм шиг л байсан. Тэгээд аавыг нь аваад хаячихаар хэн ч биш болчихож байгаа юм.

-Таныг жараад онд компьютер ярьдаг байсан гэсэн?

- Москвагийн их сургуульд компьютерийн хичээл зааж байсан. Нэг их аюултай юм заагаагүй л дээ. А, Б л заасан. Мосвагийн их сургуулийн гурав­дугаар курсээс намайг татчихгүй юу. Буруу хүмүүстэй найзлаад байна гээд. Социа­лизмын эсрэг юм ярьдаг гадаад найз нартай байлаа. Эрхүүд шилжүүлсэн. Эрхүү надад таалагдаагүй. Улаанбаатартаа очъё гэсэн. Москвагийн их сургуулийн эдийн засгийн факультетад сурч байсан. Монголдоо үргэлж­лүүлж сураад Статистикийн төв газарт орсон юм. Би бүх гол гол хэлтэст ажилласан.

-Комьпютер байхгүй үед статистикийн дүн мэдээг яаж гаргадаг байв?

-Табулятор байсан. Компьютер чинь электрон машин шүү дээ. Тэр үед цахилгаан машин ашиглаж байсан. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслөөр Мон­голын үндэсний тооцоолон бодох машины төв байгуулна гэдгийг би мэдэж байсан. Эхний компьютер тавихад анхны программ зохиогчдын тоонд би орлоо. Гучаад залуучууд байсан. Минскээс “Минск” гэсэн Оросын компьютер худалдаж авч байсан. 1977 оноос Д.Бямбасүрэн дарга намайг “Манайд ирж ажилла” гэсэн. Үнэ стандартын хороондсекторын эрхлэгчээр авсан юм. 1984 онд ажлаа дуусгаад ирээд, Шинжлэх ухаан техникийн улсын хороонд орсон. Удирдлагын автоматчилсан системийн төвгэж байгуулсан. Д.Бямбасүрэн дарга захирал нь би орлогчоор нь ажилласан. Мэдээллийн хангамжийн сектор хариуцаж байсан. Одоо сон­гуулийн хар хайрцаг авчраад байна. Тэнд юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Чамд өгсөн саналыг зориуд тоолохгүй ч байж болно. Уг нь “Тэддүгээр сонгуулийн хэсэгт юу болж байна” гэхээр “Энэ нам тэдэн хүний санал авсан байна” гээд монитор дээр гардаг, бүгд нээлттэй харахаар хийж болох байсан. Бид тийм систем хийх чадвартай.

-Табизнес хийсэн гэсэн үү?

-Бизнес хийх гэж үзсээн. Би 1988 онд Польшид очоод найзынхаа газ, нефтийн хоолой барьдаг компанидажилд орсон. Хангамжийн инженер байлаа. Социализм нурахад Оросоос газ ирэхээ байлаа. Дэлхийн үнээр газ ирэхээр польшууд дампуурсан. Би компьютерийн бизнес хийх гэж үзсэн. Зэсний наймаа хийхээ дөхсөн. Гэхдээ бүтээгүй. Тийм бизнес хийсэн бол өдийд муу нэртэй үлдсэн байлгүй

-1990 оны нийгэм шил­жил­тийн хэцүү үед бол та эх орондоо байгаагүй юм байна?

-Жилд хэдэн удаа ирнэ. С.Зоригийг танина. Д.Энхбаатартай харилцаа сайтай. Бошигтыг багаас нь мэднэ. Орос сургууль төгссөн, надаас ах л даа. Залуудаа уулзаж ярьдаг л байсан.

-Сүүлд аавтайгаа ярьж суудаг байсан гэсэн. Ярианы сэдэв юу байхав?

- Аав ном их уншдаг. Надтай ярина, жаахан маргана. Би хөдөөгийн монгол ахуй мэдэхгүй. Даарч, өлсч үзээгүй. Би барууны үзэлтэй. Гэхдээ нэг их эсэргүү биш. 1988 онд яагаад Польш явсан гэхээр би бүх юм нурлаа гэж ойлгосон. Аав намайг Өмнөговь руу олон дарга нартай авч явсныг мартдаггүй. 1964 онд наймдугаар анги төгсөөд есдүгээр ангид орох намар хичээлээс тав хоногийн чөлөө авсан. Тэр үед л Таван толгойг ашиглах тухай ярьдаг, нөөцийнх нь талаар мэдээлэлтэй байсан шүү дээ.

-Таны хоёр охин польш ээжтэй. Тэд Монголын том удирдагчийн үр удам гэдгээ мэдэрдэг болов уу?

-Тэд маань польш хүүхдүүд. Гэхдээ мэддэг юм. Өвөө, эмээдээ их сайн байсан. Би тэдэнтэйгээ харилцаа сайн. Энд хааяа ирдэг юм. Энэ зун ирэх нь үү үгүй юу. Монголд байхдаа их дуртай. Ганданд ихочиж мөргөдөг юм. Яагаад юм мэдэхгүй Гандан л яваад байдаг. Манай эхнэр Варшавын их сургуулийн багш байсан. Монголын тухай нийтлэл бичиж байсан.

-Танд ааваасүлдсэн өв хөрөнгө, дурсгал байдаг уу?

-Дөрвөн өрөө орон сууц үлдсэн. Өөр надад юу байх вэ. Би өөрийнхөө тухай, аавынхаа тухай ном бичиж байгаа. Голцуу аавынхаа тухай өөрийнхөө ойлголтоор бичнэ. Би түүхч биш ч түүх сонирхдог.

-Та намд элсэх тухай бодож байв уу?

-Намд орох юмсан гэсэн нэг их хүсэл байгаагүй. Түүнээс биш энэ намд дургүйюм байхгүй. Д.Бямбасүрэн дарга “Чи намд ор” гэж байсан. Тэр сэдэв тэгсхийгээд замхарсан.

-Аав, ээжийн тань амьд­ралын сүүлийн жилүүд яаж өнгөрсөн бэ. Хүүхдүүд нь гадаадад байсан болохоор хоёр хөгшин уйддаг байсан болов уу?

-Жилд хоёр удаа хэдэн сараар том эгч рүү Италид очдог байсан. Тэнд тогтмол амьдрах эрхтэй байв. Аав тэнд хоёр гурван сар болоод “Харья харья” гэнэ. Ээж бол байвал байгаад байдаг. Аав тэнд Португал, Испани үзээд 2000 онд Н.Энхбаяр дарга дээр ороод “Зам барих хэрэгтэй байна” гэж хэлжээ. Испани харьцангуй хоцрогдмол орон байсан. Европын холбоонд хожуу орсон. Европын холбоонд орохдоо зам их барьсан. Тэр талаар Н.Энхбаяртай ярьсан юм билээ. “Өдрийн сонин”-д том өгүүлэл бичсэн. Түүнээс хойш Мянганы зам баригдаж эхэлсэн юм.

-Гончигсумлаа гуайн Зоригтой найзбайсан гэсэн үү?

-Цэцэрлэгээсээ найз байсан. Одоо Сүхжаргал­маа­гийн нөхөр шүү дээ. Дүгэрсүрэн гуайнхтай хамт лагерть гардаг. Дүгэрсүрэн гуай АНУ-д байсан болохоор гоё пянзнуудтай, тэднийд очиж хөгжим сонсох дуртай байлаа.

-Та Польшийн “Инвестгаз” гээд нефть хийн компанид ажиллаж байсан гэсэн. Монголд нефть боловсруулах үйлдвэр барих хэр ирээдүйтэй вэ?

-Нефтийн үйлдвэрих онцлог­той. Дор хаяхад гурван сая тонн нефть боловсруулдаггүй бол ашиггүй. 500 тонн, нэг сая тонн газрын тос боловсруулах боловсронгуй технологи гэж байхгүй. Монголын шатахууны хэрэглээ өнөөдөрчүү чамай нэг сая тонн хүрнэ. Хятад, Ангаркст байгаа газрын тос боловсруулах үйлдвэрт манай нефтийг боловсруулж чадахгүй. Тохируулга хэрэгтэй.Нефть боловсруулах үйлдвэр барилаа гэхэд литр бензин 3000-4000 төгрөг болох байх. Өртөг өндөр гарна.

-Тэгвэл хийд шилжих боломжтой юу?

-Монгол метан хийн нөөц ихтэй шүү дээ. Метанаа хий болгоод хоолойгоор Хятад руу гаргаж болно. Хөнгөн тэрэгүүд метан хийгээр явж болно. Хийн хэрэглээнд шилжчихвэл хотын утаа байхгүй болно.

-Таныг аав чинь шийтгэж байсан удаа байсан уу?

-Ганц хоёр зодуулж байсан л даа. Алгаддаг юм. Тэнэг юм хийгээд дургүйг нь хүргэсэн байх л даа. Хэнтэй хэрэлдсэнюм, хичээлээ пялчихсан ч юм уу яасан юм санахгүй байна.

-Та ямархоббитой вэ?

-Багад ээж “За чи хоол хий” гэдэг байсан. Ямар ч хоол хийдэг байсан юм, аав ээж хоёр иддэг л байсан. Би Польшид найз нартайгаа хамтарсан ресторантай байсан. Арваад жил муугүй л ресторан байж дээ. Одоо бол хааяа мах шардаг. Дундад Азийн хоол хийнэ. Плов, лагман гээд л.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд