Өдрийн сонин үнэнийг хэлнэ
УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn
Нийгэм
2022.09.27 09:09

Монголчууд ер нь “чөмөг”-тэй болсон юм байна DNN.mn


Сүүлийн гурван жил монголчууд хямрал ярилаа, эдийн засаг хүндэрч байгааг амтай бүхэн ярьж байна. Өнөөдөр юмны үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, ер нь бол ард түмэн жинхэнэ утгаараа мөлхөж эхэллээ гэх. Тэгээд Монголын хаана нь хүн турж үхээд байна. Юу ч хийхээс буцахгүй болсон хүмүүс хаагуур сүрэглэн байна вэ. Ийм дүр зургийг Монголын хаана ч олж харахгүй байна. Монгол айл өрх, хүн бүр хэр хэмжээндээ, байр байрандаа иддэгээ идэж, уудгаа ууж, өмсдөгөө өмсөж, дэлгүүр битүү, хоолны газрууд сул ширээгүй, гудамжинд машин нь хахаастай, хамгийн үнэтэй машин болох ланд 300-гийн захиалга дийлдэхгүй их... амьдрал үргэлжилж байна. Үүнийг л “Монголчууд ер нь чөмөг суусан юм байна” гэсэн өөдрөг дүгнэлтээр зарим эдийн засагчид харах болжээ.

Бензиний үнэ урьд байгаагүйгээр нэмэгдлээ. Суурь үнэ гэж үздэг. Бүх үнэд шууд нөлөөлдөг бүтээгдэхүүн. Үнэхээр бензиний үнэ ард түмний амьдралд хүндээр тусч байгаа бол элэнцгийнх нь машин унах вэ. Тэгвэл өнөөдөр Монголын хүн амын тал хувь нь оршин суугаа Улаанбаатарын хамгийн том зовлон түгжрэл. Машины түгжрэл. Бензин дийлдэхгүй болсон юм бол нийслэлд машины урсгал зогсох ёстой. Ердөө энгийн логик.

Ам.доллар урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж байна. Бүр өдөр хоногоор нэмэгдэж, улсын валютын нөөц дөрвөн тэрбумаас шууд доошилж хоёр тэрбум болж дундраад байна. Энэ байдал ард түмний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ. Хүн хэрэглээгээрээ амьдралын чанар нь тодорхойлогддог. Доллар хэрэглэдэг иргэн Монголын гурван сая иргэн дотор 10 хувь нь байж чадаж байна уу. Доллар амьдралдаа барьж үзээгүй 200 мянган малчин өрх цаана чинь байна. Доллар амьдралдаа ганц хоёрхон удаа барьж үзсэн гэр хорооллын 150 мянган иргэн амьдарч байна. Доллар амьдралд шууд сөргөөр нөлөөлж байгаа гэх хүн тааралдахгүй байгаа нь их сонин. Нөгөө талдаа ам.долларын өсөлт Монголын хүн амын багагүй хэсэгт шууд эерэгээр нөлөөлж байна. Юу гэхээр гадаадад ах дүүс, үр хүүхэд, хань ижил нь ажил хөдөлмөр эрхэлдэг цөөнгүй айл өрх байна. Тэд Монголын валютын урсгалын багагүй хувийг гаднаас бүрдүүлээд удаж байна. Яг үнэндээ өнөөдөр Монголд орон сууц, машин авч байгаа иргэдийн багагүй хувь нь гаднаас ирүүлж байгаа валютаар худалдан авч байгаа.

Хилээр юу ч оруулж гаргахгүй байна. Жаахан эрдэс баялгийн мөнгө нь өрөнд явчихаж байгаа. Үүний үр нөлөө хотын багагүй хэсэгт лав эерэг байна гээд хэлчихвэл “Чи битгий хуц аа, эргүү минь” гэж захын хүн давшлах нь тодорхой. Тэгвэл амьдралын бас нэг үнэнийг хэлье. Нийслэлчүүдийн хамгийн том хэрэглээ, төсвийнхний цалин орлогын ихэнхийг нь залгидаг махны үнэ шалдаа буулаа. Нийслэлийн том жижиг бүх захуудаар мах шиг их юм алга. Эмээлтийн хавьд хэдэн мянган мал зарагдахаа хүлээгээд чихцэлдэж байна. Нийслэлийн нэгэн дунд сургуулийн багш цалингаа аваад 70 хувийг нь юунд өгдөг гэж бодож байна, маханд шүү дээ. Мах үнэтэй үед бол бүр 90 хувийг нь ч өгдөг. Тэгвэл тэр мах чинь үнэгүйтэй адил байна. Хямдхан махтай монголчууд өлсөх үү. Жинхэнэ хямрал гэдэг бол өлсөх-өвдөхийн туйлыг хэлдэг олон улсын нэр томьёо байна. Өнөөдөр НҮБ-ын чуулганы үндсэн санал шүүмжлэл, хэлэлцэж байгаа асуудлын эрэмбэ дараалал нэгдүгээрт хүнсний хомсдол, хоёрдугаарт өвчин тахал, гуравдугаарт хүлэмжийн хий... Мэдээж дайн хамгийн том асуудал байгаа. Ийм үед монголчууд хүнсний дутагдалд ортлоо хол байна. Магадгүй муугаар бодоход дэлхийн хамгийн сүүлийн турж үхэх үндэстэн монгол байх.

Мэдээж зовлон маш их байна. Эм тарианы хомсдолоос эхлээд, зайлшгүй хэрэгцээт зүйлсийн хил гаалийн асуудал, ложистик тээвэр, төрийн хүнд суртал, авлигажсан тогтолцоо, иргэдийн өрийн дарамт, одоо утаа униар эхэлнэ, энэ бүгдээс үүдэлтэй иргэдийн бухимдал, стресс нерв, архидалт... дуусшгүй. Гэвч өнөөдөр гудамжинд 100 мянгаараа гараад үхтэлээ тэмцэх нэг ч иргэн байхгүй байгаад л дээрх ярьсан бүгдийн үнэн батлагдаж байна. Үнэхээр ард түмэн ядарч туйлдаж байгаа бол тэмцэх, шууд гудамжинд гарч тэмцэх. Тэмцэхгүй, өөр өөрсдийн хэмжээнд амьдралыг болгоод байгаад л учир нь байгаа юм. Монголын том хөрөнгөтнүүд томоороо л байгаа. Гадаадад аялаад, тансаг байгаагаа нийгмийн сүлжээнд гайхуулаад, найр цэнгэлд умбаад, дэлхийн “од”-ыг авчирч эх орондоо хүүхэн бэлэглэж хүртэл тансаглуулаад... явж байгаа биз дээ. Энэ бүхэн Монголд л байгаа мөнгө шүү дээ. Гадна тивээс алтан карт уншуулаад байгаа монгол нэг ч байхгүй.

Жинхэнэ хямрал өнөөдөр хаана өрнөж байна гэвэл өлсгөлөнд нэрвэгдсэн Африкийн 256 сая иргэн, Ази дахь 515 сая иргэнтэй улс орнуудад юм. Өлсгөлөн манай тивд их байгаа биз. 39 сая хүн өлсгөлөнгөөс болж шууд үхэл рүү явж байгаа латин Америкийг алгасаад шүү. Эдгээр 20 гаруй улсад эдийн засгийн хямралыг хэрхэн давж туулах тухай яриад ч хэрэггүй, зүгээр л хэд хоног яаж амьд явах тухай асуудал дээдийн заяа болчихоод байна. Дэлхийн 7,6 тэрбум хүний хоёр тэрбум нь өлсгөлөн, хагас өлсгөлөнд байгаа НҮБ-ын Хүн ам зүйн судалгааг яг одоо гүүгэлдээд харж болно. Дэлхийн 9 хүн тутмын нэг нь өлсгөлөн гуйранчлалд нэрвэгдсэн ийм л аймшигтай цаг үед монголчууд эдийн засгийн хямрал ярьж байна. Гэхдээ бидний хямрал бол өлсөж, өвдөж үхэх тухай биш юм. Зүгээр л орлогоо нэмэх, илүү сайхан боломж хомсодсон тухай стресс.

Мэдээж бид долларын хямралыг давна. Яагаад гэвэл доллар болох бүхэн бидний хөл дор байна, хэн ч түүнийг бидний оролцоогүйгээр ухаж авахгүй. Ганцхан сайн хуультай, сайн засаглалтай улс орон болох тухай эхний асуудал. Дээр нь ийм цаг үед монголчууд бидэнд өөртөө итгэх итгэл хамгийн чухал байна. Өөртөө итгэдэг хүн цөөхөн байна. Өөртөө итгэхгүй хүн бусдад итгэнэ гэж ч юу байх вэ. Сүүлийн гурван жил Монгол Улс дэлхийгээс үндсэндээ таслагдлаа. Тэгсэн ч Монгол өнөөдөр сөнөчихөөгүй байгаа биз дээ. Харинчиг өөрсдийнхөө багцааг мэдэж авлаа. Бид дэлхийгээс таслагдсан нь үнэн хэдий ч гадаад тивд урьд хожид байгаагүй олон сайн найз нөхөдтэй болсон байна. “Монгол Улс ямар байна, юу болоод байна” гээд дэлхийн дарга /НҮБ-ын дарга/ нь хүртэл ирж байна. Хоёр том хөршийнх нь Гадаад харилцааны сайд нар шил шилээ даран Монголд ирэхтэй зэрэгцээд “Монголд яагаад хөршүүд нь ойр ойрхон ирээд байна” гэх шиг Япон, Солонгосын Гадаад хэргийн сайдууд ирэх жишээтэй. Бусад гуравдагч орны төлөөллүүд ирж буцсаар байна. Тэд хийх ажлаа олж ядсандаа Монголд ирээгүй. Албан хэлээр бол Монголд янз бүрийн түншлэл, харилцан ашигтай хэлэлцээр, ойлголцол, санамж бичгүүд, найрсаг харилцаагаар ирж байна. Харин энгийн үгээр бол хэн ч найз нөхдийнхөөрөө л бууж морддог, хонож өнжөөд явдаг биз дээ. Гучин жилийн өмнөх БНМАУ өнөөдөр биш. Бид гурав дахь орнуудын эрх ашгийг их бага хэмжээгээр өөртөө шингээсэн, тэдний сонирхлыг татдаг, хэн ч харсан улс шиг улс болж чадсан байна. Энэ бол ардчиллын ач тус, дэлхийд эзлэх байр суурь. Эдийн засгийн утгаараа бол “Юу ч үгүй гуйлгачин”-ыг хэн тоодог юм. Тийм биз дээ. Бид дотроо шүүмжилдэг шиг “Юу ч үгүй хоосон, өрөндөө баригдсан улс” биш гэдгийг баталж байгаа юм. Өнөөдөр Африкийн Заир, Зимбабвед НҮБ-ын мандаттай энхийн сахиулагчид, Олон улсын Хүмүүнлэгийн тусламжийнхнаас өөр хэн очиж байгаа юм, хэн тийшээ тоож зүглэж байгаа юм, дэлхийн улс орнуудын удирдагчид, төр засгийн удирдлагуудаас хэн нь тэнд харагдав. Хэн ч очоогүй. Энэ мэт өнөөдрийн дэлхий ертөнцийн бодит үнэнийг олж харцгаа, монголчууд аа. Бидний монголчууд өнөөдрийн хямралыг давж гарна, туулж чадна. Бид л өөрсдийгөө голоод, өөрсдөдөө итгэлгүй байгаагаас биш бидэнд ямар ч хямралыг даван гарах “чөмөг” суусан байна.

Б.Нямаа

Онцлох нийтлэлүүд