Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn
Спорт
2014.09.21 08:09

Монголын баг эхний хоёр өдрийн байдлаар долоон медаль хүртлээ

Азийн спортын XVII их наадмын эхний өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн залуучуудын хошой мөнгөн медальт, ОУХМ Т.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль авлаа. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар мөнгөн медалт хүртсэн юм.  Мөн эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд 14 багийн тамирчин буудсанаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар 1140 оноогоор хүрэл медаль хүртсэн. Хувийн дүнгээр О.Гүндэгмаа найм, Ц.Мөнхзул ес, Т.Баярцэцэг 15 дугаар байр эзлэв. Ийм дүнгээр тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид дөрвөн медальтайгаар багийн дүнгийн гуравдугаарт жагссан. “Бид нэг Ази” уриатай уг наадмын эхний өдөр 18 багц медалийн эзэд тодорсон. Хоёр дахь өдөр нь жүдо, буудлага, хүндийг өргөлт зэрэг найман төрөлд 24 багц медалийн эзэн тодорсон билээ.

Үүнээс манай жүдочид мөн  нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.  Тодруулбал, тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч үзсэн Г.Одбаяр мөнгөн медаль, 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн Д.Сумъяа хүрэл медаль авсан юм. Ингэснээр  эхний хоёр өдрийн байдлаар манайх зөвхөн жүдо бөхийн төрөлд нийт зургаан медалтай болов.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч үзсэн Г.Одбаяр аваргын төлөө Японы бөх Акимото Хираюүкитэй барилдан, юүко үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртсэн бол 81 кг-ын жингийн төрөлд  зодоглосон Н.Дагвасүрэн торгуулийн тойрогт Ардчилсан Солонгосын бөх Пак Хон Виг ялж, Казахстаны бөх Азизтай хүрэл медалийн төлөө барилдаж ялсан юм. Харин эмэгтэйчүүдйин 57 кг-ын жинд хүч үзсэн Д.Сумъяа хүрэл медалийн төлөө Туркменистаны бөх Зухра Мадраимовтой барилдаж, ялалт байгууллаа.

 

Э.НОМИН

Онцлох нийтлэлүүд