Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
Онцлох нийтлэл
2019.07.07 09:07

Монголын домогт найрагчийн “Морин зэрэглээ”

Манай сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Дэмбээгийн Оюунтуяа нэгэнтээ “Монголын домогт их яруу найрагч” гэж Бавуугийн Лхагвасүрэн гуайг бичсэн байв. “Домогт” гэдэг үгийг би тэгэхэд их бодсон юм. “Домогт баатар Дандар” гэх мэтээр. Бавуу гуайн ганц хүү энэ тодорхойлолтод хэдийнэ багтах тэнгэрийн энгээр том хүн ажээ. Түүний “Морин зэрэглээ” номыг хүү Л.Хасар нь “Жиком пресс” компаниар хэвлүүлжээ. Их найрагчтай хамгийн сүүлд хөөрөлдөхөд ч ярьж байсан халуун дулаан амьсгал энэ номд үлдэж.

Яруу найрагч хүн гэдэг яруухан орчлонд амьсгал отголох хувьгүй “амьтад” ажаам. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын дөрвөн удаагийн тэргүүн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн абугайн номыг уншаад ийн бодлоо. Номыг уншаад цахимдаа “Тасархай ялгуун, танхай билигүүн... Бичсэн үг нь амьсгалах шиг билэгт хүмүүн амьд байна. Үг бүхэн нь үнэтэй, үнэн бүхэн нь жинтэй” гэж бичсэн. Үг бүхэн нь афоризм, мөр бүхэн нь сонгодог ийм ном ойрд гараагүй байх. Жишээ болгож, эрхэм мэргэн ахын нэгэн шүлгээс эшлэе!

Номын өмнө сөгдөж хэлсэн үг

“Хонины морь “номхон” цаас минь

“Хурган” шүлгийн хошуу эргүүлдэг үзэг минь

Бодлоосоо түүсэн хатсан “хомоол” минь

Богцолж ганзагалсан “хатуу” ааруул минь.

Ухааны чинь босгонд сөгдүүлсэн “боол” минь

Удаан жил намайг шаналгасан “хаан өвчин” минь”.

Энэ их сайн шүлэг биш байх. Хамгийн гол нь найрагчийн “хаан өвчин”-ий тодорхойлолт учраас үүнд нь би хайртай байгаа юм. Манай Хасар энэ номыг чамбай эмхэтгэсээн. Гэртээ хоёр ч удаа урьж арав хориод тэмдэглэлийн дэвтрийнх нь навтрагаас ном босгож буйг танилцуулсан. Бавуугийн Лхагвасүрэн гуайн энэ номын шүлэг бүхнийг, мөр бүхнийг онцолмоор ном болсон. Эх орондоо, дэлхийдээ ямар их хайртай хүн байж вэ гэхээс илүү эхнэртээ, үр хүүхдүүддээ тэнгэр мэт хайртай хүн байжээ гэх бодол төрсөн. Тэр газрын энтэй амьдарсан ч тэнгэртэй тэнгээр хүн байжээ. Шүлэг бүхнийг нь дурдвал “оюуны хулгай” болмоор. Гурван зуун хуудас эл номыг уншихад гуниг мартагдаж, тэнгэр харагдана. Тэнгэр харагдахдаа зэрэглээ үгүй тод харагдана. “Сүү эхэлсэн эжий”-гээ тэр л ганцхан саравчлан харж танина. Бид Лхагвасүрэн гуайн аав, эжийг танихгүй ээ. Аав л, эжийгээ танигдтал бичсэн монгол найрагч бол тэр. Энэ л ирмүүн, эрмэг найрагч үр л хүүхдүүддээ зориулж өчнөөн гайхамшигтай шүлэг бичсэнийг “Морин зэрэглээ”-нээс уншина биз ээ. Их найрагчийн шүлгийг эшлэхээс ч аюунам, би!

Онцлох нийтлэлүүд