ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.09.10 04:09

Монголын теннисчид "Дэвисийн цом"-д ур чадвараа сорино


Талбайн теннисний зөвхөн эрэгтэй багууд оролцдог олон улсад хамгийн нэр хүндтэй тус тэмцээнд Монголын баг тамирчид ур чадвараа сорихоор Иордан улсыг зорилоо.

“Дэвисийн цом” тэмцээнийг анх 1900 онд зохион байгуулж байжээ. Энэ "Дэвисийн цом-2019" олон улсын тэмцээний хувьд 108 дахь удаагийн тэмцээн юм байна. Манай теннисчид 2008 онд энэхүү буурал түүхтэй тэмцээнд анх удаа оролцож байсан бол 2018 онд хоёр дахь удаагаа оролцож, Ази болон Далайн орнуудын бүсийн дөрөвдүгээр хэсэгтээ тавдугаар байр эзэлж байжээ.

Энэ удаа Ж.Батжаргал ахлагчтай Д.Эрдэнэбаяр, С.Сүхжаргал, Э.Ангараг , А.Тамир нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг есдүгээр сарын 11-14-нд Иорданы Амман хотноо зохион байгуулах Ази болон Далайн орнуудын IV хэсэгт өрсөлдөх юм. Энэ тэмцээнд нийтдээ 133 орны баг оролцох бөгөөд манай теннисчдийн өрсөлдөх хэсэгт нийт 14 орны баг багтжээ.

Онцлох нийтлэлүүд