Эдийн засаг
2015.11.10 10:11

Монголын хамгийн том эрсдэлийн форум болно

Энэ сарын 11-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд Голомт банк, "Мандал Женерал Даатгал" ХХК, Монголын бизнесийн зөвлөл хамтран “Монгол улсын Эрсдэлийн удирдлагын форум-2015” үйл ажиллагааг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг үйл ажиллагаа нь Монгол Улсын эдийн засгийн салбар, бизнесийн салбарын эрсдэлийн эргэн тойрон дох асуудал, түүнийг даван туулах арга зам зэрэг чухал сэдвүүдийг хөндөн хэлэлцдэг нэр хүндтэй үйл ажиллагаа юм.

Форумын зорилго нь улсын хэмжээнд тулгараад буй эрсдэлүүдийг судлан шинжилж, илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулах замаар нийгмийн эрсдэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах явдал юм.

Форумын үйл ажиллагаа доор цар хүрээг хамран өрнөх аж:

  • 2016 оны Макро эдийн засгийн төлөв байдал, голлон анхаарах эрсдэлүүд
  • Хямралын үед бизнесийг тогтвортой үргэлжлүүлэх эрсдэлийн удирдлага
  • Байгалийн гамшгийн эрсдэл, гамшгийн бэлтгэл
“Монгол Улсын Эрсдэлийн удирдлагын форум-2015” форумд Бизнес эрхлэгчдийн санааг чилээж буй ирэх оны макро эдийн засгийн төлөв байдал, хямралыг дагасан эрсдэлийн асуудлуудад мэргэжлийн хүмүүсийн гаргасан тооцоо, таамаг зэрэг сэдвийг хамарсан найман илтгэл тавигдна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байна.

Онцлох нийтлэлүүд