2021.04.27 04:04

Монголын Үндэсний музей: Гүюг хааны захидал

Нийтлэлч: Өдрийн сонин


Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Гүюг хааны захидлыг толилуулж байна.


1246 он Хуулбар эх Монголчуудын дипломат харилцааны эртний баримт бичиг юм.

Энэхүү захидал нь Пап ламаас Монголчуудад 1245 оны гуравдугаар сарын 13-нд илгээсэн “Cum non solum” хэмээх захидлын хариу байв.

Ромын төрийн элч Жон Плано Карпини 1246 оны намар их хаан Гүюгт бараалхаж Пап IV Иннокентийн захидлыг өргөн барьжээ. Ромын зүгээс ирүүлсэн захианд Гүюг хааныг христийн шашинд дагаар орохыг ятгасан байв.

Монголын талаас хариу бичгээ 1246 оны сүүл үеэр бичихдээ перс, латин хэлээр хөрвүүлж 20 см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр бичиж Хааны тамгаар хоёронтоо тамгалжээ. 

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Захидалд: “...Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг, зарлигийг минь шашны эзэн ухаартугай. Пап чи өөрийн биеэр бараалхахаар ир. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үлдэж үл болно. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой...” хэмээн эрх сүрээ үзүүлсэн захидлыг илгээж байжээ. Захидлын эх нь Ватиканы архивт “The Vatican Apostolic Library”-д хадгаладаж байгаа бөгөөд анх нэрт эрдэмтэн П.Пелио уншин судалжээ.

1998 онд Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат захидлын хуулбарыг музейд бэлэглэсэн байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Гүюг хааны захидлын тамганы дардас 1246 он



Захидал дээр монгол бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиаг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн 6 мөр 15 үгтэй тамганы дардас буй. Эрдэмтэд уг тамга нь Гүюг хааны захидал дээр дарагдсан боловч угтаа Чингис хааны үеэс уламжлан их хаадын гар дамжин ирсэн Их Монгол Улсын төрийн тамга гэж үздэг байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно


Эх сурвалж: Монголын Үндэсний музей