Цаг үе
2021.04.17 01:04

Монгол бүсгүй АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, өвлийн олимпод оролцохоор болжээ


БНХАУ-ын нийслэл Бээжинд болох өвлийн олимпын наадмын сонгон шалгаруулах тэмцээнүүд явагдсаар байна.

АНУ-ын тэргэнцэртэй керлингийн шигшээ баг Финландад болсон В зэрэглэлийн ДАШТ-д тэмцээнд түрүүлж, энэ оны сүүлээр Бээжинд болох А зэрэглэлийн дэлхийн аваргын тэмцээнд орох эрхээ авлаа.


Финалд АНУ-ын баг Швейцарыг 4:3 буулгаж авчээ. Бээжинд болох ДАШТ нь 2022 оны олимпын эрхийн оноо авах сүүлийн тэмцээн байх болно.


Энэ багийн бүрэлдэхүүнд Уранчимэг Бат-Оюун хэмээх монгол бүсгүй дэлхийн аварга болж, анх удаа монгол хүн АНУ-ын олимпын багийн бүрэлдэхүүнд багтлаа.

Тэргэнцэртэй керлингийн төрөл 2006 оны Турины олимпийн наадмаас олимпын хөтөлбөрт багтсан юм.

Онцлох нийтлэлүүд