Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Улс төр
2021.11.26 03:11

Монгол, Оросын хилийн боомтуудыг тохижуулах, дэд бүтцийг сайжруулах талаар хэлэлцэнэ


Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан болж байна

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын талаас Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко тэргүүлж, хоёр улсын гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан яамд, агентлагийн төлөөлөл оролцож буй.

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

"Ковид 19" цар тахлын улмаас өнгөрсөн онд буурсан худалдааны эргэлт энэ онд сэргэж буйг талууд тэмдэглэж, худалдааны эргэлтийг, түүний дотор манай улсын хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид хамтран хэрэгжүүлэхээр уулзалтын эхэнд ярилцаж байна.
Мөн "УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Монгол, Оросын хилийн боомтуудыг тохижуулах, дэд бүтцийг сайжруулах, манай улсын эрчим хүчний объектуудыг шинэчлэх, чөлөөт бүсийг хөгжүүлэх, хийн хоолой дамжуулах зэрэг томоохон төслийн талаар хэлэлцэх юм.

5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Онцлох нийтлэлүүд