ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.12.12 02:12

Монгол, Польшийн хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ГХ-ны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Малгажато Гошевскатай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж байгааг сайд Д.Цогтбаатар онцлон тэмдэглэв. Мөн хоёр талын хууль сахиулах байгууллагууд хоорондын харилцааг хөгжүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох сонирхлоо илэрхийлэхэд энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллахаа Сеймийн дэд маршал мэдэгдсэн юм.

Монгол, Польшийн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын яамдын үүрэг оролцоо чухлыг хоёр тал тэмдэглээд, ойрын хугацаанд Польш Улс Элчин сайдын яамаа Монгол Улсад сэргээн нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа сайд Д.Цогтбаатар илэрхийллээ.

Онцлох нийтлэлүүд