Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Цаг үе
2022.01.21 11:01

Монгол Улсад "омикрон" хувилбарын 36 тохиолдол батлагдлаа


ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Дэлхий дахинд 318 сая хүн Covid-19 цар тахлын халдвараар өвдөөд байна. Европын холбоо, АНУ зэрэгт өвчлөл өндөр байна. Омикрон хувилбар 149 оронд бүртгэгдсэн бөгөөд халдварын тархалт өдөр ирэх бүр ихэсч байна. Нийт илэрч байгаа тохиолдлуудаас мэдрэг буюу PCR шинжилгээгээр илэрсэн тохиолдлыг батлагдсан гэж үздэг. ХӨСҮТ-өөс хийсэн тандалт судалгаагаар ажлын байр, гэр бүлээс халдвар авах тохиолдол өндөр байна. Мөн олон нийтээр үйлчлүүлдэг газраас халдвар авах эрсдэл 65 хувь болж өслөө. Хүүхдийн өвчлөл 21.7 байгаа бөгөөд 0-4 насны хүүхэд 26 хувь, 5-11 насны хүүхэд өвчлөх нь 43 хувь байна. Тиймээс халдварын тархалт вакцингүй бүлэг рүү чиглэх нь дельта хувилбараас илүү байгаа юм. Тиймээс дархлаажуулалтын үйл явцыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Цагаан сарыг гэр, гэртээ тэмдэглэхийг уриалж байна.

Вирусийн хувилбарын тандалтын тухайд нийт зөөвөрлөгдсөн 12, дотоодод батлагдсан таван тохиолдол байсан. Харин өнөөдөр NGS шинжилгээгээр зөөвөрлөгдсөн 13, дотоодын зургаан тохиолдол бүртгэгдээд байна" гэв.

Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан А.АМБАСЭЛМАА "Монгол Улсад өдрөөс өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2-3 дахин өсч байна. Үүнийг дагаад эмнэлгийн ачаалал нэмэгдэж, орны нөөцийн асуудал яригдаж байгаа юм. Тиймээс ард иргэд хариу арга хэмжээ авч, хувийн халдвар хамгааллыг маш сайн сахих ёстой. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо өсч байна. Өвчлөлийн тархалт олон хүнийг хамарч тархаж байна. Иймд вакцинаа заавал хийлгэхийг зөвлөж байна" гэв.


Онцлох нийтлэлүүд