Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn
Нийгэм
2021.06.06 10:06

Монгол Улсын гавьяат барилгачин О.Балдорж: Хөрсний эрсдэлтэй хоёр сумыг нүүлгэн шилжүүлсэн нь миний эх орондоо хийсэн томоохон хувь нэмэр гэж боддог

Монгол Улсын гавьяат барилгачин, инженер, геологийнТаван Үндэскомпанийн зөвлөх инженер О.Балдоржтой ярилцлаа.


-Барилга бүтээн байгуулалтын салбарт хичнээн жил ажиллаж байна вэ. Таныг инженер-геологич бас геологич хүн гэдэг юм билээ. Нарийн ялгаа зааг бий юү?

- Би 1968 онд Улаанбаатар хотын Политехникумын геологийн ангийг дунд мэргэжлийн геологичоор төгссөн. МУИС-ийг 1979 онд барилгын инженер, гидрогеологич мэргэжлээр төгсөж барилгын салбарт хөл тавьж байсан түүхтэй. Политехникумын геологийн ангийг төгсөж олж авсан геологийн шинжлэх ухааны суурь мэдлэг инженер-геологич, гидрогеологич болоход, үйлдвэрлэл дээр гараад ажиллахад маш их суурь түлхэц болсон юм. Тиймээс би геологич гэж ярих дуртай. Би инженер-геологич, гидрогеологич мэргэжлээр төгссөн анхны мэргэжлийн инженер Улсын барилгын төв институтийн Инженер-хайгуулын товчоонд орж ажилласан юм. Ийнхүү Барилгын салбартаа ажил мэргэжил, амьдралаа холбосноос хойш 42 дахь жилдээ ажиллаж байна. Үндсэн хуульд “Монгол хүн аюулгүй орчинд амьдрах, Байгалийн эрсдэлээс хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Тэр аюулгүй орчин ба байгалийн эсрдэл гэдэг нь барилга барих газрын геологи орчин буюу газар хөдлөлт, хөрсний нуралт, гулсалт, цөмрөлт, мөнх цэвдэг хөрсний гэсэлт, хөрсний суулт, хөлдөлтөөс үүсэх овоолт, хөрсний усанд авталт зэрэг байгалийн үзэгдэл, хүчин зүйлсийг хэлж байгаа. Энэхүү байгалийн аюул, эрсдэлээс хамгаалахын тулд тэдгээрийг инженер-геологи, гидрогеологийн шинжлэх ухаан, инженер-геологичид, гидрогеологичид судалдаг юм.

Энэхүү судалгааг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай баталгаатай хийснээр барилгын зураг төслийн төлөвлөлт тооцоонд байгалийн хүчин зүйлийг оновчтой тооцож түүний үндсэн дээр барилгыг чанартай, бат бөх, урт насжилттай барьж байгуулах үндэс суурь болж өгдөг юм.

-Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш инженер-геологийн нөхцөлөөс хамаарч хоёр ч сумыг таны дэмжлэгтэйгээр нүүлгэн шилжүүлсэн гэсэн. Төв суурин газрыг нүүлгэнэ гэдэг асар нарийн судалгаа хийгдэнэ биз?

-Барилгын инженер геологийн судалгааны ажил зөвхөн барилгын зураг төсөл, төлөвлөлтөөөс гадна бүс нутгийн төсөл, хөтөлбөр, хот байгуулалт, сум суурин газрын төлөвлөлтөд зориулсан өргөн нутаг дэвсгэр, талбайг хамарсан инженер-геологийн зураглал судалгааны ажил хийдэг юм. Миний хувьд инженер геологийн салбарт ихэнхдээ удирдах, зохион байгуулах албыг гүйцэтгэж явсан. Ингээд 1990 оноос зах зээлийн тогтолцоонд орж хувийн компаниуд, аж ахуйн нэгжүүд бие дааж ажиллах болсноос хойш мөн бие даасан судалгааны ажилд орсон. Би инженер-хайгуулын албанд техник геологичоос нь эхлээд инженер геологийн компанийн удирдлага хүртэлх бүх ажлыг хийсэн юм. Хувийн компани байгуулснаас эхлэн жинхэнэ өөрийн нарийн мэргэжлээр ажилласан түүхтэй. Зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш байгалийн бэрхшээл, мөнх цэвдэгээс шалтгаалж хоёр сумыг нүүлгэсэн. Нэг нь Өвөрхангай аймгийн Уянга сум мөнх цэвдэг хөрсөн дээр баригдсан байсан. Сумын барилгын 70 орчим хувь нь хагаралт үүссэн, эвдэрсэн, суусан, цуурсан, ашиглах боломжгүй болсон. Тиймээс сумын төвийг нүүлгэх асуудлыг тухайн үеийн Дэд бүтцийн хөгжлийн яамнаас манай компанид, надад итгэл найдвар үзүүлж Уянга сумыг нүүлгэх хамгийн тохиромжтой газар олох, судалгаа хийх тухай үүрэг өгсөн. Ингээд би орон нутгийн хүмүүстэй уулзаж, зургаа, долоон газар судалгаа хийж үзээд сумын төвөөс хоёр километрийн зайд газар зааж өгсөн. Уянга сумын нутаг дэвсгэр уулархаг, мөнх цэвдэг хөрстэй. Сумын төв гэдэг чинь дор хаяж 60, 70 га газар шаардлагатай. Дээр нь тухайн үеийн сумын төвийн хүмүүс сууриа солих дургүй. Эсвэл хол нүүх боломжгүй. Сайн ноён хан Намнансүрэнгийн төвлөрсөн хийд байсан нь нутгийн иргэдийн шүтлэгтэй уялдаж газар нутгаа хол сэлгэх сонирхолгүй байсантай нь холбоотой. Тиймээс судалгааг хийж хоёр километрийн зайд мөнх цэвдэг багатай, сум байгуулах тохиромжтой газрыг судалж, холбогдох тайлан дүгнэлт гаргаснаар сумын төвийг 2000 онд Засгийн газрын тогтоолоор одоогийн байршилд шилжүүлсэн байдаг. Одоо сум сайхан төвхнөөд сайхан болчихсон байгааг харах сайхан байна. Сумын удирдлага, иргэд ч их талархаж явдгаа надад илэрхийлдэг.

-Хоёр дахь нь аль аймгийн ямар сум бэ?

-Ховд аймгийн Алтай сумыг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Хуучин мод үржүүлгийн газар байсан 30 орчим километрийн зайд газар зааж өгсөн. Тэр үед бүхэл бүтэн сум нүүлгэж газар заана гэдэг чинь Засгийн газар, Улсын Их хурлын шийдвэрээр гарч маш өргөн судалгааг хамарч хийдэг байсан.

-Нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой олон сайхан ажлууд бий. Үүнээс хамгийн том нь ямар төслүүд байв?

-Манай компанийн зүгээс олон сайхан ажлыг хийж гүйцэтгэж, улсынхаа бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмрээ оруулсан. Ард түмний хамгийн сайн мэдэх төв талбайн зүүн урд байрлах “ UBH центр” барилгын геологийн судалгааг хийсэн. Энэ барилга тухайн үедээ нийслэлийн хамгийн өндөр, олон давхар барилга байлаа. Мөн “Суруга Монгол” компанийн Японы хөрөнгө оруулалттай “Дөрвөн улирлын цэцэрлэг” гээд том төсөл дээр ажилласан. Мөн манайхны мэдэх “Баян Монгол хороолол”-ын төсөл дээр ажиллаж геологийн судалгааг хийсэн байгаа. Эдгээрийг онцолж байгаа нь тухайн үедээ л хамгийн том ажлуудын эхлэл байсан юм. Түүнээс хойш барилгын давхар, хамрах талбай, зориулалтууд асар өргөжсөн шүү дээ.

-Таныг Монголын төмөр замын бүтээн байгуулалтад маш үнэтэй хувь нэмрээ оруулсан гэж үздэг... ?

-Зам гүүр, эрчим хүч, цахилгаан станц гээд бүгдэд нь л инженер-геологийн судалгааг хийдэг. Тэр дундаа төрөөс миний хөдөлмөрийг үнэлсэн гол ажлын нэг бол Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх 950 км хурдны авто замын төслийн геологийн судалгааг манай баг хийсэн. Хоёрдугаарт, Таван толгой-Гашуунсухайтын 240 гаруй км төмөр замын ажил байна. Энэ бол Монголын хамгийн том бүтээн байгуулалтад ордог. Уг төмөр замын инженер-геологий судалгаа, төмөр замд ашиглах хайрга, чулуун материалын судалгааг манай компани хийсэн. Хамгийн сүүлд Зүүнбаян Таван толгойн 416 км төмөр замын судалгааг хоёр жилийн өмнө манай компани хийж дуусгаад бүтээн байгуулалтын ажил хийгдээд одоо энэ сард ашиглалтад орох гэж байна.

-Манайхан зам тавилаа л гэдэг. Дараа жилийнхээ нүүрийг ч үзэхгүй хагарч, эвдэрдэг. Ер нь төмөр зам болон авто зам барихад хөрсний тал дээр юуг анхаарах ёстой вэ?

-Авто зам ч, төмөр зам ч ялгаагүй. Хөрсний судалгааг хийхэд хэдэн арван километрийн судалгааг хийдэг. Ухах газар нь ухна. Өндөрлөх газар нь өндөрлөнө. Тэгвэл тэр доод байгалийн хөрс ямар шинж чанартай байх нь хамгийн чухал. Намагтай, устай, чийгтэй, суудаг, шахагддаг, хадтай, мөнх цэвдэг хөрс байна уу гэдгээс дараагийн ажил шалтгаална. Замын хамгийн гол асуудал бол байгалийн буурь, ул хөрс. Тиймээс судалгааг маш сайн зөв тооцож зураг төсөл гаргаж хийхээс замын чанар хамаарна. Зам чанартай болоход нөлөөлөх хоёрхон шалтгаан бий. Нэгдүгээрт, хөрсийг сайн судалж, түүнтэйгээ уялдуулж зөв тооцоог гаргаж гүйцэтгэх. Хоёрдугаарт, замын дээд хучаас материалыг маш сайн судалж байж далангийн бат бөх байх, тогтвортой байх, нягт сайн нягтруулсан байхаас хамаарна. Мөнх цэвдэгтэй газар цэвдгийн үзүүлэлтийг бүрэн дүүрэн тогтоож тооцоогүйгээс хагарна, намаг устай газар хөрсийг солихгүй, сайжруулахгүй тавьчихвал бас л хагарна. Энэ мэтчилэн нөлөөлөх хүчин зүйл олон бий. Зам хэдэн арав, зуу, мянган километр үргэлжилдэг учраас судалгааг маш нарийн хийх шаардлагатай байдаг.

-Мөнх цэвдэгтэй болон бусад муу хөрстэй газар чанартай барилга барихын тулд хөрс болоод суурийг тавихдаа юуг анхаарах нь чухал вэ?

-Мөнх цэвдэгтэй газар барилгын төлөвлөлт хийх буюу барих хоёр үндсэн арга байдаг. Нэгдүгээрт, мөнх цэвдэгтэй газар барилга барихдаа цэвдгийг гэсгээхгүй барилгыг салхивчтай хийх. Барилгын халаалт ямар нэг байдлаар мөнх цэвдэгт нөлөөлөхгүй байхаар барих. Хоёрдугаарт, барилгын дулаан мөнх цэвдэгт нөлөөлж суулт өглөө гэж бодоход хэр суулт өгөхийг маш нарийн тооцоолох. Арав, хорин жил болоод хөрсний доод мөнх цэвдэг гэсэхэд таван сантиметр суулт үүснэ гэж үзвэл тэр таван сантиметрийн суултыг тэсвэрлэх чадвартай суурь хийх шаардлагатай. Мөн мөнх цэвдгээс гадна улирлын хөлдөлт гэсэлт ч барилгад нөлөөлдөг. Ялангуяа сүүлийн үед зуслангийн газруудад намаг, хөрсний чийг ихтэй газар барьж байгаа нэг хоёр давхар хөрсний хөдлөлтийн овойлтоос хавар эргээд гэсэхэд үүсэх суултаас маш их хагарах, хэв гажих, суух, цуурах асуудлууд гарч байна.

Монгол орны хөрсний онцлог бол суулт үүсгэдэг хөрс гэж бий. Инженер-геологид үүнийг суулттай хөрс гэнэ. Хөрсний байгалийн чийг ямар нэгэн шалтгаанаар нэмэгдэхэд уг хөрс өөрийнхөө жингээр барилгаас дарах ачааллаас хамаарч суулт үүсгэдэг. Ийм онцлог шинж чанартай хөрсөнд хийх инженер-геологийн судалгааг мөн л хариуцлагатай хийх ёстой.

-Ер нь манай орны хөрсний бүтцийн хувьд аль төрөлдөө хамрагддаг вэ. Мэргэжлийн талаасаа барилга барихад хэр тохиромжтой вэ?

-Монгол орны нутаг дэвсгэрийн хөрсний байдлыг нийлмэл бүтэцтэй гэж үздэг. Энэ нь их олон төрлийн хөрстэй гэсэн үг л дээ. Шавар хөрс хөлдөхөөр хагардаг, чийг авахаар хөөдөг. Харин манай орны хувьд хөрсний даац, чанарын хувьд өндөртэй гэж үздэг. Барилга барих тохиромжтой хөрстэй. Улаанбаатар хотын тухайд бол гурван үндсэн хөрстэй. Хадан чулуулаг, хайрга, шаварлаг хөрснөөс зонхилж бүрддэг. Элсэн ул хөрс харьцангуй хөрс бага л даа.

-Нийслэлийн ихэнх барилга хайрга бүхий хөрстэй хэсэгт баригдаж байгаа. Энэ нь наанадаж газар хөдлөлтөд тэсвэртэй юү гэдэг асуудал яригдах байх?

-Ихэвчлэн хайрган хөрстэй хэсэгт барилга төвлөрч баригдаж байна. Нэн ялангуяа голын хайрга, тэр тусмаа хөрсний устай хөрс шүү дээ. Газрын чичирхийлэл явагдахаар тухайн хөрс устай холилдож маш амархан барьцалдах чанараа алддаг. Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн идэвх өндөр буюу ихэнх нь найман баллын бүсд байна. Энэ хэрээрээ барилгад аюултай. Гэхдээ өнөөх суурийн хөрсний геологийн судалгаагаа сайн хийгээд бүх эрсдэлийг тооцоолж зураг төслөө гаргаад хийвэл барилга барихад айлтгүй. Ер нь манай хотод баригдаж буй барилгууд найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэдэг л дээ, яг стандартын дагуу хүч, нөлөөллийг тооцоолж барьсан бол шүү дээ. Манайхаас хүнд газрууд бүр олон давхар барилга барьсан л байдаг шүү дээ.

-Таны залгамж халаа хангалттай бэлтгэгдэж байгаа болов уу?

-Инженер, геологийн мэргэжлээр олон мэргэжилтэн төгссөн. Манай салбарын Батсүх гэдэг хүн үүнийг бүр санаачлаад ажилласан. Тооны хувьд хангалттай бэлтгэсэн. Гэвч зах зээлийн нийгэмд шилжихэд ихэнх нь наймаа, хувийн бизнес хөөгөөд явчихсан. Манай мэргэжил хүнд ажил. Цастай, бороотой гадаа ажиллана. 12 дугаар сард барилгын ажлыг зогсоодог. Гэтэл бид тэр хүйтэн өвөл, цастайд ажлаа хийж л байдаг. Хуучин бол барилгын ажилтай адил хөрсний судалгааны ажлыг ч зогсоодог байсан. Өрмийн хүнд машинтай ажилладаг учраас өвлийн хүйтэнд эвдрэх аюултай, хүмүүс нь ч эрсдэлтэй, даарч хөрнө гэдэг байлаа. Одоо бол бүхнийг мөнгөөр шийдээд хэрвээ чи хийхгүй бол дараагийн хүн нь байна гэдэг. Тиймээс хүн хийхээс аргагүй болдог. Угтаа хүнээ хайрлаад, машин техникээ бодоод, ажлын чанараа харгалзаж үзээд өвлийн улиралдаа хөрсний судалгааны ажлыг зогсоодог бол бүр л зүгээр. Энэ тал дээр жаахан эмзэглэж явдаг. Харин түрүүн ярьсан мэргэжилтэн хангалттай юу гэвэл хангалттай. Гэхдээ залуус маань сургуулиа төгсөөд шууд инженерээр ажиллаад өндөр цалин аваад дарга болоод явах их сонирхолтой санагддаг. Уучлаарай, энэ миний л бодол шүү. Гэвч энэ мэргэжил ур чадвар туршлагаасаа хамаараад албан тушаал нь хүртэл шат дараатай юм байхгүй юу. Миний хувьд бага техникч, ахлах техникч, инженер, ахлах инженер, товчооны ерөнхий инженер, зөвлөх гээд шат дараатай ажилласан хүн. Тэр болгон өндөр цалин өгөх компани байхгүй байна. Үүнээс болоод залуу хүүхдүүд шантрах, биеэ зовоож байхаар нэг хоолны газар очоод хоол зөөгөөд явах нь илүү санагддаг бололтой. Тэр сайхан мэргэжлийг эзэмшчихээд ингээд явахаар үнэхээр харамсдаг. Тиймээс би сая салбарын яамны сайд хүлээж авахад “Миний насны хүн юу бүтээнэ гэхэв. Бүтээснийг минь үнэлж төр шагнаж байгаад баярлаж байна. Харин би зүгээр суухгүй. Санаанаас цаашгүй боллоо. Тэр санааг минь, сурсан мэдсэн зүйлээ залуу хойч үедээ үлдээх ажлыг минь дэмжээрэй” гэж хэлсэн. Би эрүүл саруул, оюун санаа сэтгэж л байвал залуу үеийнхэндээ сурч мэдсэн зүйлээ зааж сургасаар байх болно.

-Таны хүүхдүүд бас мэргэжил нэгтэй байх аа?

-Өвлөж эзэмших мэргэжил гэдэг монгол ёсных юм. Миний хоёр охин аавынхаа мэргэжлийг өвлөөд ажиллаж байгаад бахархдаг. Нэг нь “Таван Үндэс” компанийн захирал. Хятадын Бээжин хотод геологийн мэргэжил эзэмшсэн, нэг нь геологийн мэргэжлээр МУИС-д магистрын зэрэг хамгаалсан. Хоёр охин маань миний мэргэжлийг цаашид авч яваад эх орондоо ихийг хийж бүтээх болов уу л гэж харж байна даа.

Онцлох нийтлэлүүд