Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Улс төр
2020.12.16 08:12

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайдын камерийг тохижуулж байна уу

Монгол Улс энэ цаг үед Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан гурван хүнээ хорьчихоод байгаа. Харин одоо дөрөв дэхийг нь хорих гээд ихэд шавдаж байх шиг. Тодруулбал, саяхнаас Ерөнхий сайд асан Сү.Батболдыг Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор шалгаж байна, барьж хорих нь гэх мэдээлэл троллуудыг ажилд оруулж эхэлсэн. Гадны улсын шүүхээр шүүлээ, барилаа гэж баталж, нотлоогүй мэдээллээр ч сүр далайлгах болсон. Үнэн хэрэг дээрээ уламжлал болсон башир аргаараа нийгмийн тархийг угааж цаагуураа камерыг нь тохижуулж байна уу.

Манай улс хэзээний Ерөнхий сайдууддаа халтай. Өмнөх нийгэмд харь оронд тэднийг шүүж, шоронд хорьдог байсан гашуун түүх ч бий. Монгол өнөөдөр хууль, шүүхтэй ардчилсан улс. Гэтэл өнөөх хүнийг зорилготойгоор, зориудаар хоргоож, хэрэг тохдог жишиг үргэлжилсээр л байгаа бололтой.

Ээлжит тавилтат жүжгийн гол дүр болох шалтаг Сү.Батболдод бий. Тэрээр хагас жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тун өндөр магадлалтай нэгэн. Ийм ч учраас тэрээр энэ удаад гол дүрд орж, хаа сайгүй баалуулж байгаа хэрэг. Магадгүй түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшчихвий гэж эмээсэндээ тэр байх. Сү.Батболдод тэднийг тэвдүүлэх хэмжээний нөөц боломж, цараа бий нь ч бий. Сү.Батболд бол Ерөнхий сайд байх хугацаандаа Монгол Улсын төлөө их зүйл хийсэн нэгэн. Хамгийн том гавьяа нь Таван толгойг ард түмэндээ өгсөн явдал. Ийм том гавьяаг байгуулж чадсан улстөрч хэд байгаа билээ. Ер нь хэн ингэж чадсан юм. Мөн тэрээр Ерөнхий сайд байх хугацаандаа 1.3 хувьтай байсан эдийн засгийг 17 хувь хүртэл нь өсгөж чадсан. Түүнээс өөр хэн гэдэг улстөрч ийм үр дүн авчирсан юм бол.

Онцлох нийтлэлүүд