Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Сайжруулсан шахмал түлшний 17.8 мянган тонн нөөцтэй байна DNN.mn ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn Өчигдөр манай улсад 1665 жуулчин иржээ DNN.mn ЭМГЭНЭЛ DNN.mn Д.Амарбаясгалан: 1072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг хүүхдийг төрөхөд нь шууд олгодог болох хэрэгтэй DNN.mn Төв аймагт үхрийн ферм шатжээ DNN.mn Б.Жавхлан: Дарханы замыг хоёр эгнээтэй болгоход ЕСБХБ-наас 20 сая ам.доллар олгохоор боллоо DNN.mn ҮСХ: Улсын хэмжээнд 567.6 мянган толгой мал хорогдсон байна DNN.mn Д.Мөнх-Эрдэнийг дахин хорьжээ DNN.mn БНХАУ руу шууд нислэгээр зорчиход ПСР шинжилгээ шаардахгүй DNN.mn Сайжруулсан шахмал түлшний 17.8 мянган тонн нөөцтэй байна DNN.mn ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn Өчигдөр манай улсад 1665 жуулчин иржээ DNN.mn ЭМГЭНЭЛ DNN.mn Д.Амарбаясгалан: 1072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг хүүхдийг төрөхөд нь шууд олгодог болох хэрэгтэй DNN.mn Төв аймагт үхрийн ферм шатжээ DNN.mn Б.Жавхлан: Дарханы замыг хоёр эгнээтэй болгоход ЕСБХБ-наас 20 сая ам.доллар олгохоор боллоо DNN.mn ҮСХ: Улсын хэмжээнд 567.6 мянган толгой мал хорогдсон байна DNN.mn Д.Мөнх-Эрдэнийг дахин хорьжээ DNN.mn БНХАУ руу шууд нислэгээр зорчиход ПСР шинжилгээ шаардахгүй DNN.mn
Цаг үе
2023.03.18 01:03

Монгол Улс, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хурал болов

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилт эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газар-НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны хурал 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ГХЯ-нд болов.

Монгол-НҮБ-ын Хамтарсан удирдах хороог Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран даргалж, бүрэлдэхүүнд Засгийн газрын холбогдох байгууллагууд болон НҮБ-ын системийн байгууллагын төлөөллүүд багтаж байна.

Тус хороо нь 2022 оны 5 дугаар сард батлагдсан “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдамжаар хангах, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүс нутаг, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан зөвлөмж дүгнэлт гаргах зэрэг үүрэгтэй ажиллах юм.

Монгол-НҮБ-ын ирэх 5 жилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнг тодорхойлсон энэхүү баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд 1/ Хүний хөгжил, сайн сайхан байдал, 2/Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт, 3/ Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх гэсэн чиглэлээр Үр дүнгийн бүлгүүд ажиллана.

Хамтарсан удирдах хорооны хурлаар НҮБ-аас Монгол Улсад 2017-2022 онд хэрэгжүүлсэн “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн үр дүнг хэлэлцсэний зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн төлөвлөгөөний төслийг танилцуулж, гишүүдийн саналыг тусгаж батлахаар тогтов. Мөн хурлаар Хамтарсан удирдах хорооны болон Үр дүнгийн бүлгүүдийн ажлын даалгаврыг батлав.

Монгол-НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны дараагийн хурал 2023 оны 10 дугаар сард болно.

Онцлох нийтлэлүүд