Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn Ё.Дамчаабадгар: Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй DNN.mn Б.Энхболд: Бүх төрлийн гэмт хэрэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтойгоор хуульчилсан нь асуудал DNN.mn ЗУРХАЙ: Цагаан бар өдөр DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn Ё.Дамчаабадгар: Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй DNN.mn Б.Энхболд: Бүх төрлийн гэмт хэрэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтойгоор хуульчилсан нь асуудал DNN.mn ЗУРХАЙ: Цагаан бар өдөр DNN.mn
Нийгэм
2014.05.07 08:05

Монгол Улс эхчүүдэд ээлтэй улс орнуудын жагсаалтад 88-д бичигджээ

Хүүхдийг ивээх сангийн олон улсын эвслээс гаргасан “Эхчүүдийн 2014 оны индекс”-ээр Монгол Улс  дэлхийн 178 улсаас 88-д жагсаж Вьетнамыг ардаа орхин гурван шат ахисан үзүүлэлттэй гарчээ. Манай хөрш болох БНХАУ 61-д бичигддэг бол ОХУ 62-т бичигддэг юм байна. Тус индекс нь Хүүхдийг ивээх сангаас жил бүр хэвлэн нийтэлдэг “Дэлхийн эхчүүдийн байдал” тайлангийн нэг хэсэг бөгөөд 15 дах удаагийн энэ тайланд дэлхийн 178 улс орныг эх болон хүүхдийн аж байдал сайжирсан эсхүл буурсан үзүүлэлтээр харьцуулан эрэмбэлсэн аж. Жагсаалтыг Финланд улс хоёр дах жилдээ тэргүүлж Сомали улс жагсаалтын төгсгөлд бичигджээ. Хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй улс орнуудад эх болон хүүхдэд чиглэсэн үйлчилгээг сайжруулснаар эх, хүүхдийн эндэгдлийг эрс бууруулж болдогийг тус тайлангаас харж болох аж.  Монгол Улсад сүүлийн 15 жил эхийн эндэгдэл 30 хувиар, хүүхдийн эндэгдэл 50-иас илүү хувиар буурч, нэг хүнд ноогдох үндэсний нийт орлого бараг долоо дахин өссөний дээр парламентад эзлэх эмэгтэйчүүдийн суудлын тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Манай улс 88-д бичигдсэн ч 36 хүүхдийн нэг нь тав хүртэлх насандаа эндэж буй үзүүлэлт нь урьдчилан сэргийлж болох шалтгаанаар гарч буй эх, хүүхдийн эндэгдлийг эцэслэхэд манай улс илүүтэй хүчин чармайлт гаргах хэрэгтэйг харуулж байгаа аж.

Энэ жилийн “Дэлхийн эхчүүдийн байдал” тайлан хүмүүнлэгийн хямралд буй улс орнуудын эхчүүдэд илүүтэй анхаарсан байна. Тэдний нөхцөл байдал, хэрэгцээг ойлгох, улмаар хариу үйлдэл үзүүлэх асуудалд төвлөрч байжээ. Хямралд өртсөн улс орны эхчүүдийн хувьд хүүхдээ эсэн мэнд өсгөхөд нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдах эдийн засгийн болон хувийн чадамж хомс байх, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, бэлгийн хүчирхийлэл, төлөвлөөгүй жирэмслэлт, амаржих үедээ эмнэлгийн тусламж авч чадахгүй байх зэрэг эмзэг байдлаас үүдсэн олон төрлийн бэрхшээлтэй тулгарч байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан зудын эрсдэл сүүлийн жилүүдэд Монгол оронд эмзэг тусч байгаа аж. Зудад нэрвэгдэж, амьжиргааны малаа алдсан өрхүүд эдийн засгийн хямралд өртөж байгаа гэнэ. Энэ нь хоол тэжээлийн дутагдал, хүүхдүүдийн сургууль завсардалт, эрүүл мэндийн үйлчилгээний зардал ихсэхэд хүргэж байгаа юм байна.

 

 

Онцлох нийтлэлүүд