Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Булангууд
2014.06.17 07:06

Мухар сүсэг

Урваж ирсэн шар нохойг учиргүй хүндэлж “аав аа, өвөө” гэж авгайлан, дээдэлдэг айл Улаанбаатарт байна. Үйл явдал хэрхэн эхэлснийг гэрийн эзэд нууж хаалгүй хуучилна.

Тэднийг нэг өглөө сэртэл хашаанд нь золбин шар нохой ирсэн байжээ. Хичнээн хөөж туугаад явсангүй гэнэ. Хааяа нэг хоолны шавхруу мэтийг илүүчилсээр овоо хэдэн сар болсны хойно гэрийн эзэгтэй гандан эргэж, гороо хийсэн байна. Ингэж явахдаа сайн танил лам дээрээ очиж “Манай гэрийн хаяанаас золбин шар нохой салахгүй байна. Ямар учиртайг бурхан тэнгэрээс асууж өгөөч” гэж. Гэтэл мөнөөх лам “Олон жилийн өмнө бурхны оронд одсон аавын чинь сүнс тэнэж явна. Сайн хооллож, буян бол” гэснээс хойш тэр шар нохой тэдний шүтээн болон хувирчээ. Арай томчууд нь түүнийг “аав аа” хэмээн авгайлдаг бол багачууд нь “өвөө” гэж дуудна. Өглөө оройд хоол, цайныхаа дээжийг барина. Эгээтэй л хоймортоо гаргаж, өвөртөлж унтах нь холгүй.

Шашинд шүтэж бишрэх нь хувь хүний хэрэг ч мухар сүсэг хэрээс хэтэрвэл эргээд аюултай. Хүмүүсийн сүсэг бишрэлийг далимдуулан итгэхэд ч бэрх номлол, таавар гаргах нь том нүгэл болох болов уу. Хүн төрөлхтний түүхэнд хэрээс хэтэрсэн мухар сүсэг нь зөрчил маргаан, уй гашууг л авчирч байсан билээ.

 Л.МӨНХТӨР

Онцлох нийтлэлүүд