Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn
Нийгэм
2021.09.22 09:09

Мэдээллийн нотариатын үүргийг сонин гүйцэтгэх цаг холгүй байна

Өглөө эртээ Д.Энхбат гуайн жиргээг хараад хүн төрөлхтөн хэт их хөгжлийн болоод мэдээллийн хурдаасаа залхаж, маш энгийн амьдрал руугаа эргээд тэмүүлж эхэлж байгаа юм байна гэж бодлоо. Тэрээр “Ойрын ирээдүйд хамгийн үнэтэй зочид буудлын өрөөнүүд WiFi-гүй, ТВ-гүй байдаг болно. Мөн хотын хамгийн тухтай, сайхан гудамжууд камергүй, машингүй байх болно. Хүмүүс 6G-гүй газар явж амардаг болно. "VIP" хүмүүс утасгүй явдаг болно” гэж жиргэсэн байсан. Үнэхээр ч намрын энэ л өдрүүдэд навчсын шар шуурга, том шар нар, налгар тайван байгаль, сэнгэнэсэн цэвэр агаар л хамгийн гайхалтай мэдрэмжийг хүмүүс бидэнд өгч чадаж байна. Хэн хүнгүй л тэр том шар нарны дорх навчсын шуурганд зогсож, ирж буцах амьдралын тухай хором ч болтугай эргэцүүлж авай. Байгалийнхаа зөнгөөр хөл хөдөлгөөнт нүргээнт хотоосоо түр ч гэсэн зугтаж байна. Яалт ч үгүй энгийн амьдрал, байгалийн өнгө үзэмж ухаант хүний сэтгэл санааг ер бусаар тайтгаруулан тайвшруулдаг билээ.

Арав, хориодхон жилийн өмнө Монголд шар сонинууд хүчээ авч байв. Аль л сенсаци шуугиан болох мэдээллийг тавьж, хүмүүсийг татах арга барил бүхий шар сонинд тухайн үед санаанд багтамгүй мэдээллүүд гардаг байлаа. Бараг л хэн илүү худлаа сенсаци мэдээ гаргасан нь илүү борлогддог байв. Улстөрчид, урлагийн оддыг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээс гадна хүний махаар хоол хийж иддэг хүмүүс-ийн тухай, аламс барьсан тухай гээд есөн шидийн зүйл нийтэлдэг байсан. Мэдээж, одоо тэр сонинууд ор мөргүй алга болсон. Энэ бол Монголын сэтгүүл зүйн хөгжлийн нэгэн үе байсан юм.

Арваадхан жилийн өмнө өдөр тутмын 20 гаруй сонин хэвлэгддэг байсан. Шар сонинуудыг бодвол хавьгүй үнэн мэдээлэл нийтэлдэг байсан ч тэдний дийлэнх нь хаалгаа барьж, өдгөө Монголд өдөр тутамд гарын таван хуруунд багтахаар сонин гарч байгаа.

Яг одоо бол Монголд мэдээллийн сайтууд шиг олон юм алга. Захын сэргэлэн нөхөр халаасандаа гуч, дөчин сайтын нэртэй давхиж явна. Хэдэн зуугаар тоологдох сайтууд шар сонины үеийг санагдуулдаг юм. Ямар ч эх сурвалжгүй гүтгэнэ, мэдээллээ устгана, хэн нэгнийг хорлох гэсэн мэдээллийг хоорондоо гүйлгэж тараана гээд эх захгүй бужигнаж байгаа. Мэдээж, хэдэн жилийн дараа энэ бүхэн цэгцэндээ орж, огт өөр дүр зурагтай сууж байх нь тодорхой.

Телевизүүд ч ялгаагүй. Онц сонирхолтой кино, эсвэл хаа нэг сонин содон хүний яриаг л тогтож харна уу гэхээс хүмүүс хэрэгтэй мэдээллээ дуртай цагтаа гүйлгэж хардаг болсон. Үзэгчид кабелийн суваг дээрх эхний 10 телевизийг л харна уу гэхээс бусдынх нь нэрийг нь муухан мэддэг юм байна.

Энэ мэт Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хөгжил зүй тогтлоороо явж л байна. Бужигнаж бужигнаж үнэхээр тогтож тэсэж үлдсэн хэдийг нь л хүмүүс тоож харж, уншиж байгаа юм. Тогтож үлдэхийн тулд тэд ямар ч цаг үед үнэн, тууштай, нэг замаараа явсан юм. Мөнгө харж нэгнийг муулалгүй, өнгө дагаж бусдыг дагалгүй өдий хүртэл уншигчдадаа үнэнч байж чадсан юм. Ялангуяа мэдээллийн асар их урсгал дунд хүмүүс маш их төөрөлддөг болжээ. Аль нь үнэн мэдээлэл, аль нь худлаа гэдгийг ялгаж салгаж ойлгохын тулд ажил хэрэгч хүмүүс өдөр тутмын сонинг илүүд үздэг болсон. Өчигдрийн өнөө их шуугиант мэдээллийн наад цаадахыг өдөр тутмын сонин л ул суурьтай тайлбарлаж чадсан байдаг. Тэгэхдээ мэргэжлийн судлаачид, эрдэмтэд, туршлагатай тоймчдоор үйл явдлыг углуургаар нь нягтлан шинжлүүлсэн байдаг юм. Тиймээс төдийгөөс өдий хүртэл өдөр тутмын сонин хэвлэлийн зах зээлд байр сууриа алдахгүй, том нэр хүндтэй байсаар байгаа юм. Цаашид өдөр тутмын сонин мэдээллийн нотариатын үүргийг гүйцэтгэнэ гэж энэ салбарт олон жил ажилласан туршлагатай сэтгүүлч, тоймчид дүгнэж байна. Учир нь, тэд яаран сандран мэдээлдэггүй, учрыг нь олж, хужрыг нь тунгааж байж хэвлэдэг юм. Өдөр тутмын сонин дээр гарсан бүхэн үнэн байдаг болохоор яалт ч үгүй мэдээллийн нотариат гэж хэлж, хүлээн зөвшөөрөх нь. Нотариатаар баталгаажсан бүхэн туйлын үнэн байдаг.

Нийтлэлийн эхэнд Д.Энхбат гуайн жиргээг зүгээр ч нэг оруулаагүй юм. Ажил хэрэгч хүмүүс, элитүүд камергүй, интернэтгүй, телевизгүй орчинд амарч, цагийг өнгөрүүлэхийг чухалчилдаг болох тэр цагт өнөө эв энгийн, маш даруухан хэрнээ үнэн байдаг сонинг л сонгох нь тодорхой юм. “Соёлт хүний өглөө сонин уншихаас эхэлнэ” гэдэг зүгээр ч нэг үг биш юм. Тайван сайхан орчинд өглөөний цайгаа уунгаа, аагтай сайхан кофе шимэнгээ сонин гарчиглаад суух л энгийн сайхан амьдралын нэг хэсэг билээ.

Онцлох нийтлэлүүд