Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа DNN.mn Манай улс 2024 оноос АНУ руу шууд нислэг үйлдэнэ DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа DNN.mn Манай улс 2024 оноос АНУ руу шууд нислэг үйлдэнэ DNN.mn
Нийгэм
2022.11.24 05:11

Мэдээлэл цуглуулах аргыг цахимжуулснаар 800 сая төгрөг хэмнэв DNN.mn

Global network connections. Connecting p... | Stock Video | Pond5

Үндэсний Статистикийн Хороо энэ онд зохион байгуулсан 10 жилд нэг удаа явуулдаг Хөдөө аж ахуйн тооллогод 100 хувь таблет ашиглахыг зорьж, үүний үр дүнд цаасан маягт хэвлэх болон мэдээллийг шивэх ажлын зардал болох нийт 800 сая төгрөг хэмнэсэн байна.

Таблет ашигласнаар цаасаар цуглуулсан мэдээллийг компьютерт оруулах гэж цаг үрэхгүй, судалгаанд тухайн сонгогдсон өрх хамрагдаж байгаа эсэхийг gps-ээр хянах, таблетэд оруулж буй мэдээлэлд алдааны шалгалт газар дээр нь хийх зэрэг олон давуу талтай. Ирэх оноос Швед, Австралийн жишгээр түүвэр судалгаанд хамрагдсан өрх мэдээллээ цахим хуудас ашиглан өгч болдог байх сонголтыг нэвтрүүлэхээр зорьж байгаа талаар тус хорооны дарга Б.Батдаваа хэллээ.

Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын 21 аймгийн өнцөг булан бүрт хүрч ажиллах шаардлагатай байдаг учраас энэ оноос эхлэн автомашин, тоног төхөөрөмжүүдээ GPS системд холбосон байна.

21 аймагт байгаа статистикийн хэлтсүүд сард дунджаар 2000-3000 км зам туулж, ойролцоогоор аймаг тус бүр 250 айл, өрхөөс судалгааны мэдээлэл цуглуулдаг. Автомашин, тоног төхөөрөмжиндөө GPS байршил заагч суурилуулж, статитистикийн таних тэмдэгтэй болгожээ. Ингэснээр хөдөө хээр утасны сүлжээгүй газар явах тохиолдолд ажилчдын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ статистик мэдээллийг заасан байршлаас цуглуулж технологийн давуу талыг ашиглах боломж бүрдэж байгаа аж.

Онцлох нийтлэлүүд