ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Шинжлэх ухаан, технологи

Улаанбаатар-Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц наймдугаар сарын тавны 13:10 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирж байгаа юм.

МИАТ ХК-ийн энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд АНУ-ын Сиатль хот руу хийж байгаа хоёр дахь удаагийн нислэг гэдгээрээ онцлог. Энэ удаагийн нислэг Сиэтл хотын Олон Улсын нисэх буудлаас наймдугаар сарын 4-ний өдөр орон нутгийн цагаар 11.00 цагт хөөрч, наймдугаар сарын 5-ны 13:10 цагт хуваарийн дагуу газардлаа.

А.Мөнхнаран