Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Украинд амиа алдсан цэргүүдийн дотор дагестанууд, буриадyyд хамгийн их байна DNN.mn Дайныг дэмжсэн Оросын гимнастикч эрхээ хасуулжээ DNN.mn БНХАУ-д гурван хүүхэдтэй айл үл хөдлөх хөрөнгө авахад давуу талтай боллоо DNN.mn BTS хамтлаг Billboard Music Awards-аас гурван шагнал хүртлээ DNN.mn Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 105 мянган мод тарьжээ DNN.mn Японд өргөн хэрэглээний барааны үнэ 10 хувиар өсчээ DNN.mn "Кинг тауэр" хотхоны хашааг буулгаж, гарц гаргаж эхэлжээ DNN.mn Дархан-Уул аймгийн дөрөв, Сэлэнгэ аймгийн 17 сумын хэмжээнд малын үзлэг хийж байна DNN.mn ЦЕГ: Өчигдөр 134 жолооч согтуу жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэхэд хоножээ DNN.mn Хотон шувууны талаар зар тавьсан иргэнд сануулга өгчээ DNN.mn Украинд амиа алдсан цэргүүдийн дотор дагестанууд, буриадyyд хамгийн их байна DNN.mn Дайныг дэмжсэн Оросын гимнастикч эрхээ хасуулжээ DNN.mn БНХАУ-д гурван хүүхэдтэй айл үл хөдлөх хөрөнгө авахад давуу талтай боллоо DNN.mn BTS хамтлаг Billboard Music Awards-аас гурван шагнал хүртлээ DNN.mn Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 105 мянган мод тарьжээ DNN.mn Японд өргөн хэрэглээний барааны үнэ 10 хувиар өсчээ DNN.mn "Кинг тауэр" хотхоны хашааг буулгаж, гарц гаргаж эхэлжээ DNN.mn Дархан-Уул аймгийн дөрөв, Сэлэнгэ аймгийн 17 сумын хэмжээнд малын үзлэг хийж байна DNN.mn ЦЕГ: Өчигдөр 134 жолооч согтуу жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэхэд хоножээ DNN.mn Хотон шувууны талаар зар тавьсан иргэнд сануулга өгчээ DNN.mn
2021.10.17 04:10

МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй

Нийтлэлч: Өдрийн сонин


Монголын Үндэсний Бөхийн Холбооноос сүүлийн өдрүүдэд допингийн шинжилгээний талаар зарим бөх сонирхогчид, сэтгүүлч гэх нөхдийн гаргаад байгаа мэдээлэлд дахин хариу тайлбарыг хүргүүллээ.

МҮБХ-ноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохиогдсон 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг Олон улсын Допингийн эсрэг байгууллагын /WADA World Anti-Doping Agency/ журамд заасан заалтуудын дагуу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас хүлээн авах, хүлээн авахдаа бүх хариуг ирсний дараа нэгтгэж авах саналаа өгсөн бөгөөд одоогоор хариуг хүлээж байгаа болно.
МҮБХ шөвгөрсөн 16 бөхийн төлбөрийг 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр, мөн өөрсдийн зардлаар шинжилгээ өгсөн 2 бөхийн төлбөрийг 18-ны өдөр буюу нийт 29.098.800 төгрөгийг МҮДЭБ-ын харилцах банкны данс руу шилжүүлсэн болно.
Тус байгууллага нь ОУ-ын Допингийн эсрэг байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын Сөүл хот дахь лабораторитай ямар гэрээтэй, биднээс авсан шинжилгээний төлбөр тооцоог тус лаборатори руу шилжүүлдэг эсэх, эсвэл ямар нэгэн хөнгөлөлт дэмжлэгийн дагуу хугацааны хувьд олон сар шинжилдэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх шинжилгээг аваад байгаа МҮДЭБ-аас МҮБХ авах боломжгүй байгаа болно.