Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Украинд амиа алдсан цэргүүдийн дотор дагестанууд, буриадyyд хамгийн их байна DNN.mn Дайныг дэмжсэн Оросын гимнастикч эрхээ хасуулжээ DNN.mn БНХАУ-д гурван хүүхэдтэй айл үл хөдлөх хөрөнгө авахад давуу талтай боллоо DNN.mn BTS хамтлаг Billboard Music Awards-аас гурван шагнал хүртлээ DNN.mn Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 105 мянган мод тарьжээ DNN.mn Японд өргөн хэрэглээний барааны үнэ 10 хувиар өсчээ DNN.mn "Кинг тауэр" хотхоны хашааг буулгаж, гарц гаргаж эхэлжээ DNN.mn Дархан-Уул аймгийн дөрөв, Сэлэнгэ аймгийн 17 сумын хэмжээнд малын үзлэг хийж байна DNN.mn ЦЕГ: Өчигдөр 134 жолооч согтуу жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэхэд хоножээ DNN.mn Хотон шувууны талаар зар тавьсан иргэнд сануулга өгчээ DNN.mn Украинд амиа алдсан цэргүүдийн дотор дагестанууд, буриадyyд хамгийн их байна DNN.mn Дайныг дэмжсэн Оросын гимнастикч эрхээ хасуулжээ DNN.mn БНХАУ-д гурван хүүхэдтэй айл үл хөдлөх хөрөнгө авахад давуу талтай боллоо DNN.mn BTS хамтлаг Billboard Music Awards-аас гурван шагнал хүртлээ DNN.mn Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 105 мянган мод тарьжээ DNN.mn Японд өргөн хэрэглээний барааны үнэ 10 хувиар өсчээ DNN.mn "Кинг тауэр" хотхоны хашааг буулгаж, гарц гаргаж эхэлжээ DNN.mn Дархан-Уул аймгийн дөрөв, Сэлэнгэ аймгийн 17 сумын хэмжээнд малын үзлэг хийж байна DNN.mn ЦЕГ: Өчигдөр 134 жолооч согтуу жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэхэд хоножээ DNN.mn Хотон шувууны талаар зар тавьсан иргэнд сануулга өгчээ DNN.mn
2021.10.13 06:10

МҮБХ-ноос допингийн шинжилгээний хариу бүгд ирэхээр олон нийтэд мэдээлнэ гэв

Нийтлэлч: Өдрийн сонин


Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн наймдугаар сарын 17-нд Хүйн долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага авч наймдугаар сарын 18-нд БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан билээ.

Эхний шинжилгээний буюу 17 бөхийн хариу МДЭҮБ-д өнгөрсөн есдүгээр сарын 16-нд ирсэн бөгөөд үлдсэн нэг шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх талаар асууж тодруулсан албан бичгийг МДЭҮБ-аас БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу энэ сарын 11 болон 13-нд илгээжээ.

Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/-ын болон бусад холбогдох дүрэм журмын дагуу бүх шинжилгээ бүрэн ирэхээр МДЭҮБ-аас МҮБХ-д ирүүлэх аж.

Иймд бүгд ирсэн даруйд МҮБХ-ноос олон нийтэд нээлттэй хүргэх юм байна.