Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Омикроны халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ “СҮҮ“ ХК баглаа боодлын хомсдолд оржээ Тэрүнофүжи, Митакэүми, Аби нар адил 10 даваатай боллоо Омикроны халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ “СҮҮ“ ХК баглаа боодлын хомсдолд оржээ Тэрүнофүжи, Митакэүми, Аби нар адил 10 даваатай боллоо
2021.12.23 11:12

МҮБХ: Стандартын бус зодог, шуудаг өмссөн бөхийг барилдуулахгүй

Нийтлэлч: Өдрийн сонин


МҮБХ-ны удирдлагууд үндэсний бөхийн өмсгөл, хэрэглэл болох малгай, зодог, шуудаг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, иргэдтэй энэ сарын 20-нд уулзсан байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны боловсруулж буй “Биеийн тамир спортын хувцас хэрэглэлийн стандарт” тогтоох хөтөлбөрт үндэсний бөхийн зодог шуудгийн стандартыг батлуулахтай холбогдуулан дээрх аж ахуй нэгж байгууллагуудаас бусад байгууллага, аж ахуйн нэгжийг 2022 оны нэгдүгээр сарын 6-нд болох дараагийн уулзалтад хүрэлцэн ирэхийг анхааруулжээ.

Нэгдсэн стандартаар өмсгөл, хэрэглэл үйлдвэрлэх хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрлэгчдэд “Стандартчлал хэмжил зүйн үндэсний төв”-өөс патент олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Мөн тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй гэнэ.

Батлагдах стандартад заагаагүй хувцас хэрэглэлтэй бөхчүүд одоо өмсөж буй зодог шуудгаа эрх авсан нэр бүхий үйлдвэрлэгчдээр засуулж нэгдсэн стандартын шаардлагад нийцүүлэн барилдаанд оролцох боломжтойг мэдэгджээ.