Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатар хотод өдөртөө 6-8 хэм дулаан байна Өнгөрсөн долоо хоногт 16 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ Молекул биологийн лаборатори ашиглалтад орлоо Чили 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглоно Ц.Цогтбаатар Оросын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгалаа ЗГ: Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж экспортлоход Хятадын талтай хамтран ажиллана В.Маяковскийн шүлгийн анхны түүврийг 1.3 сая рублиэр заржээ Сонгогчдын ирц хүрэхэд зургаан хувь дутуу байна Данаагийн Батгэрэлийн ялах магадлалыг 71 хувьтай гэж таамаглажээ Нийслэл 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй Улаанбаатар хотод өдөртөө 6-8 хэм дулаан байна Өнгөрсөн долоо хоногт 16 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ Молекул биологийн лаборатори ашиглалтад орлоо Чили 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглоно Ц.Цогтбаатар Оросын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгалаа ЗГ: Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж экспортлоход Хятадын талтай хамтран ажиллана В.Маяковскийн шүлгийн анхны түүврийг 1.3 сая рублиэр заржээ Сонгогчдын ирц хүрэхэд зургаан хувь дутуу байна Данаагийн Батгэрэлийн ялах магадлалыг 71 хувьтай гэж таамаглажээ Нийслэл 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй
2021.06.14 12:06

МҮБХ: 40 бөхөөс допингийн шинжилгээ авахыг хүсэв

Нийтлэлч: Өдрийн сонин


Үндэсний их баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Монголын үндэсний бөхийн холбооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад нэгэн саналыг хүргүүлжээ. Тус саналд, наадмаас өмнө зургадугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд нэр бүхий 40 бөхөөс допингийн шинжилгээний авахыг хүсчээ.

Та бүхэндээ Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан саналыг бүрэн эхээр нь хүргэе.

Допингийн шинжилгээний талаар
Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь бөхчүүдийн шударга өрсөлдөөнийг бүх талаар дэмжин ажиллах үүрэгтэй байгууллага юм. Бид допингийн асуудалд хатуу байр суурийг баримтлан ажиллаж байгаа бөгөөд цаашид ч энэхүү зүй бус үйлдэлтэй эрс тэмцэн, шударгаар хөдөлмөрлөж буй олон бөхчүүдийнхээ эрхийг хамгаалж ажиллах болно. Нэр бүхий улсын цолтой бөхчүүдээс МҮБХ-нд “Допинггүй Монгол наадам - Монгол бөх” уриалгыг ирүүлээд байгаа.
Тус уриалгад Үндэсний их баяр наадмаас өмнө 40 бөхөөс допингийн шинжилгээг авах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд бөхчүүдийн шинжилгээг 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 17-ны өдөрт багтаан авах ажиллагааг МҮБХ болон танай байгууллагатай хамтран зохион байгуулах санал гаргасан байна.
Иймд та бүхэн хамтран ажилладаг Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лабораториос дээрх 40 бөхөөс авах шинжилгээний хариу ирэх хугацааг 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс 21 хоног буюу 2021 оны долдугаар сарын 08-ны өдөрт багтаан ирүүлэх боломжтой эсэхийг тодруулан бидний ажлыг дэмжинэ үү.