2021.05.28 06:05

​​МҮОХ: Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

Нийтлэлч: Өдрийн сонин

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Хэдхэн цагийн өмнө МҮОХ-ны албан ёсны цахим хуудсаар дамжуулан Н.Түвшинбаярыг ажилдаа орлоо гэж мэдэгдсэн. Энэ нь олон хүний шүүмжлэл хүртсэн бол хэдэн минутын өмнө түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдолтой асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан тухай шаардлагыг МҮОХ-нд удаа дараа ирүүлсэн билээ.

Үүсээд буй тус нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр /2021.05.28/ хуралдаж, Олимпийн харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйл, МҮОХ-ны дүрмийн 19 дүгээр зүйл болон 3.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэв.
Мөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг МҮОХ-ны үйл ажиллагааг дүрмийн дагуу, бүтцийн хүрээнд тасралтгүй явуулахыг үүрэг болголоо" гэв.

Цагийн өмнөх МҮОХ-ны албан ёсны пэйж хуудааср түгээсэн пост...

No description available.