Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Оросын телевизийн зарим сувгаар В.Зеленский үг хэллээ DNN.mn Ч.Өнөрбаяр : Шүүх хараат бус байж Ардчилсан намын асуудлыг зарчмыг дагуу шийднэ гэж итгэж байна DNN.mn Замын-Үүд- Эрээн чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ DNN.mn Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn ​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn Өчигдөр 62 жолооч согтуугаар жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүллээ DNN.mn Оросын телевизийн зарим сувгаар В.Зеленский үг хэллээ DNN.mn Ч.Өнөрбаяр : Шүүх хараат бус байж Ардчилсан намын асуудлыг зарчмыг дагуу шийднэ гэж итгэж байна DNN.mn Замын-Үүд- Эрээн чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ DNN.mn Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn ​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn Өчигдөр 62 жолооч согтуугаар жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүллээ DNN.mn
2022.12.04 10:12

​М.Амархүү: Яруу найрагт би шигшээ багийн тамирчин шиг амжилттай байсан. Тиймээс “Болор цом” гэнэтийн цочир санагдаагүй DNN.mn

Нийтлэлч: Цогтжаргалын Уянга


Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах "Болор цом-40" яруу найргийн наадамд тэргүүлж “Болор цом”-ын эзэн болсон М.Амархүүтэй ярилцлаа.


-"Болор цом-40" яруу найргийн наадамд тэргүүлж “Болор цом”-ын эзэн болсон танд баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Энэ бол миний олон жилийн хөдөлмөрийн үр дүн гэдэг нь нэг талаасаа харагдаж байгаа юм. 21 жил тэмцээнд оролцож 21 дэх жилдээ “Болор цом” хүртлээ. 1990-ээд оны эхээс тус наадамд оролцож эхэлж, тусгай байруудад ч шалгарч байсан ийм наадам юм. “Болор цом”-ын эзэн болох энэ хүртэлх хугацаанд би улсын чанартай нэрэмжит яруу найргийн наадмуудад есөн удаа цом өргөж, нэг жанжны сэлэм өргөсөн. Нэг үгээр хэлбэл, байнгын бэлтгэлтэй улсын шигшээ багийн тамирчин шиг амжилттай явж ирсэн. Тэгэхээр “Болор цом” надад гэнэтийн цочир үйл явдал биш юм. Олон жилийн хүч хөдөлмөр шаардагдаж, шат дараалалтайгаар явж “Болор цом”-ын өндөр босгоор давж, өндөр тавцан дээр зогслоо гэж бодож болно.

-Яруу найргийн салбар утга зохиолд та хэрхэн орох болсон бэ, түүхээсээ хуваалцаач?

-Би 1990 оноос мөнгөн үеийнхэн гэгддэг яруу найрагчдын дунд, өнөр бүлд орж ирсэн. Манай мөнгөн үеийнхэн Монголын утга зохиолын шинэчилсэн давлагаа, шинэчлэл гэж үнэлэгддэг. Энэ сайхан үеийн төлөөлөл болсондоо их баяртай байдаг. Анхны шүлэг бичиж байсан үе гэвэл 1985 оны үед Зэвсэгт хүчний 016 нэгтгэл 096 ангид цэргийн алба хааж байх үедээ шүлгүүдээ бичиж байсан. Энэ нь үргэлжилсээр сургуулиа төгсөөд, 1990-ээд оных руу орж ирсэн. Үүнээс хойш утга зохиолын салбарт тасралтгүй явж байна даа.

-Анх яруу найрагт ороход нөлөөлсөн, дурлуулсан хүн гэвэл хэнийг хэлэх вэ?

-Цэрэгт анхны шүлгүүдээ бичиж байх үед армийн “Улаан-Од” сонинд миний шүлгүүд гарч байсан. Ер нь цэрэг дайчдын сэдэв миний хамгийн анхны яруу найрагт дөрөөлж орж ирсэн сэдэв юм. Тийм учраас энэ сэдэв рүү их ойр байж, Батлан хамгаалахын наадамд цом өргөж, дараагаар нь жанжин сэлэм хүртсэн. Тэгэхээр цэргийн энэ үе надад их нөлөөлсөн. Сүүлд нь Монголын өмнөх үеийн томоохон яруу найрагчдын бүтээлүүд бол миний багш юм. Д.Нацагдорж, Б.Явуухулан гээд бүгдийг л уншдаг байлаа. 1990 оноос хойш миний бүтээлд гүнзгий нөлөөлсөн хүмүүс гэвэл Сүхбаатар аймгийн гурван яруу найрагч бий. Тэдний нэг нь О.Дашбалбар ах. О.Дашбалбар ахын хажууд би их ойр байсан.Г.Мэнд-Ооёо, Эрээнцавын Д.Нямсүрэн гээд Сүхбаатар нутгийн найрагчид, мөн Б.Лхагвасүрэн ах нар миний уран бүтээлд гүнзгий нөлөөлсөн. Мөн миний хамгийн их ойр дотны найз байсан Монголын 1980-аад оны сүүл үеийн нэртэй том яруу найрагчид болох Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга нар надад их хүчтэй нөлөөлж би их ойр дотно нөхөрлөж явсан. Эдгээр хүмүүсийн нөлөө маш их бий. Дээрх нэрийг нь дурдсан хүмүүс бол намайг эргэлт буцалтгүйгээр яруу найрагт шимтэн дурлуулсан хүмүүс юм.

-Таны үеийн Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ гээд мундаг яруу найрагчид байсан гэлээ. Та энэ хүмүүсийн талаар дэлгэрүүлээч?

-Би ярихдаа их тааламжтай байна. Ж.Болд-Эрдэнэ Ленинградын театрын зураачын сургууль төгссөн театрын зураач хүн. Мөнгөн үеийн яруу найргийн цээжний, гол толгой яруу найрагч. Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат, “Гоо марал” үзэгдэл болсон ном зохиол гаргаж байсан. Ш.Уянга Москвагийн геодези зураг зүйн дээд сургууль, МУИС-ийн физикийн ангийг зэрэг төгссөн. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны товчооны гишүүн байсан. Манай үеийн хамгийн анхдагч боловсролтой яруу найрагч гэж хэлж болно. Үүний дараагаар утга зохиолын өндөр боловсролтой яруу найрагч гэвэл Г.Аюурзана, Ц.Буянзаяаг нэрлэхэд таатай байна.

-Архангайн утга зохиолын нэгдэлтэйгээ та ойр байсан уу, ер нь ямар байсан бэ?

-Намайг хөдөө орон нутагт зургийн багшаар сургуулиа төгсөөд 1990 оноос өмнө ажиллаж байх үед Архангай аймгийн Утга зохиолын нэгдэл ажиллаж байсан. Энэ утга зохиолын нэгдэл 1955 онд байгуулагдсан. Утга зохиолын нэгдлээс “Хангайн цом” наадмыг зохион байгуулдаг байлаа. “Хангайн цом” наадмын үед наадамд оролцдоггүй, очиж үздэг л байлаа. Миний эргэн тойрон, хүрээлэлд аймгийн урчуудын салбарын зураач нар их ойр байсан. Одоо бодоход манай зураач нар бүгд л яруу найраг сонирхдог мундаг хүмүүс байж дээ. Ингэж явсаар 2016 онд н.Минжинсайхан тэргүүтэй хүмүүс утга зохиолын нэгдлийг “Хан тамир” гэж нэр өгөн байнгын ажиллагаатай, Улаанбаатар төвтэй, Архангай аймагт төлөөлөлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагаа сэргээж байгуулсан. Үүнээс хойш би тасралтгүй зохион байгуулагддаг үйл ажиллагаанд нь оролцож явж байна даа. Хамгийн анхны оролцоо минь гэвэл “Хан тамир” утга зохиолын нэгдлийн логог зурж оролцож байсан. Манай нэгдэл Монголын зохиолчдын эвлэлийн салбарын харьяалалтай байдаг. Маш олон ажлыг зохион байгуулснаас хамгийн том нь “Хангайн цом” яруу найргийн наадмыг жил бүр зохион байгуулдаг болсон юм.

-Утга уран зохиолоос гадна мөн шог зураг зурдаг гэсэн үү, энэ талаар тодруулаач?

-Дүрслэх урлагийн хувьд би 1990-ээд оны зураач. Би зураасан зургийн мэргэжлийн хүн учраас номын чимэг зураг, шог зураг миний уран бүтээлийн гол байрыг эзэлдэг. Энэ хугацаанд Монголын урчуудын эвлэлийн “Art” галерейд бие даасан үзэсгэлэн, хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнд ч оролцож байлаа. Шог зургийн үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож байна. Одоогоор оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд оролцох гээд бүтээлээ хийж байна даа. Урчуудын эвлэлийн 80 жилийн ой тохиож байгаа, үүний угтал болгоод дүрслэх урлагийн бүтээлүүдээ хийгээд явж байна. Үндсэндээ 450 орчим номын ялангуяа утга зохиолын номын чимэг зураг хийсэн байна. Сүүлийн 1990 оноос хойш гарсан Монголын утга зохиолын номын 70 хувь нь миний бүтээлүүд байгаа. Урлаг судлаачид намайг “Явдаг галерей” гэж хэлж, бичиж байсан. Энэ нь бас нэг үнэлгээ юм.

-Тэгвэл ямар үед танд уран бүтээлийн шинэ санаа, онгод илүү их төрдөг вэ?

-Хүмүүс намайг хоймсон уран бүтээлтэй, хос мөртэй гэж Монголын нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо ахаас эхлүүлж нэрлэсэн. Түүнээс хойш хүмүүс тэгж хэлдэг болсон байна лээ. Энэ хоёр уран бүтээл нь нэг нэгнийгээ нөхөж байдаг. Уран зураг бол харах яруу найраг, яруу найраг бол унших уран зураг. Зураг зурж байхад шүлгийн санаа төрдөг, шүлэг бичиж байхад зургийн санаа төрдөг гээд энэ их үнэн юм байна лээ. Ялангуяа яруу найрагт минийх дүрсэлгээ нь их өвөрмөц бусад яруу найрагчаас давуу талтай байх.

Монголын утга зохиолд дүрслэл сэтгэлгээний өөр өнгө аяс оруулж ирэхийг зорьсондоо хүрч сэтгэл хангалуун явж байгаа. Цаашид ч улам хөгжүүлж хийе гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, би уран бүтээлийн өөрийнхөө ертөнцийг бий болгосон хүн. Үүндээ маш аз жаргалтай байдаг. Миний шүлгүүд бусдаас ялгагдана, танигдана.

-Яруу найраг таны хувьд юу вэ, шүлэг яруу найргийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

-Яруу найраг гэдэг бол үгийн урлаг, тэр дундаа хөгжимлөг, сэтгэлгээний, дүрслэх урлагаар маш уран тансаг зураг, сийлбэр юм. Яруу найрагч хөгжимтэй, сэтгэлгээтэй, уртай, утгатай хүн. Утга зохиолын хаан төрөл гэж нэрлэдгээс харахад яруу найраг утга зохиолын хамгийн хэцүү төрөл. Энэ хугацаанд яруу найргийн наадмуудын хувьд урам, өөрийгөө харах хэмжүүр юм. Ямар түвшинд байна, уншигчдад өөрийгөө илэрхийлэх, тэдэнтэй хамгийн ойр байх хэлбэрүүдийн нэг гэж боддог. Голлон уран бүтээлийг дүгнэхэд яруу найргийн ном юм. Ном бүтээл л яруу найргийн эцсийн хэмжүүр.

-Та 15 ном гаргаж байсан гэсэн үү?

-Тийм. Анхны ном гэхэд Монголын зохиолчдын эвлэлийн анхны номны уралдаан, шалгаруулалтад орж шалгарч хэвлэгдэж байсан. Миний бүтээлүүд дотор зохиолчдын эвлэлийн шагнал, утга зохиолын төрлөөр “Алтан-Өд” шагнал авсан ч ном бүтээлүүд минь бий. 2017 онд Монгол Улсад болсон дэлхийн яруу найргийн Их хурлын үеэр миний англи хэл дээр гарсан “Хөх цом” гэдэг нимгэн боршур ном маань Тайванийн утга зохиолын яруу найргийн алтан медаль хүртсэн нь гадаадаас авсан шагнал юм. Хамгийн сүүлд “Хөх цом” гэж ном гаргасан. Энэ бол миний яруу найргийн 16 дахь ном юм. Үүнээс гадна хүүхдийн зохиолын төрөл миний утга зохиолын гол бүтээл туурвидаг төрөл. Хүүхдийн зохиолын нийт 23 ном хийж бүтээсэн.

-Таныг архи согтууруулах ундаа их хэрэглэдэг хүн байсан гэж сонссон. Архинаас хэрхэн гарсан юм бэ?

-Би архинд баярладаг. Архийг сурталчилж байна гэж битгий бодоорой. Энэ бол хүн төрөлхтний хамгийн том хүндэтгэл, нээлт. Хүний хэрэглээнээс л шалтгаалдаг, хэтрүүлж, донтож хэрэглээд асуудалд орооцолдох гээд төрөл бүрийн зүйлс л тохиолдоно. Гэхдээ би шүтэж уусан хүн. Олон улсын шагнал хүртэж, бүтээл маань ч сайхан болж, номнуудаа ч гаргаж байсан. Жоохон идээ будаа хүртсээн, өмнө нь ч бага зэрэг амсдаг байж ширүүн хүртсэн. Гэхдээ би эвдэрч хүмүүсийг доромжилж, элдэв бусын зан авир гаргаагүй гэдгийг миний ойр дотны хүрээлэл зураачид, зохиолчид сайн мэднэ. Сэтгүүлчид ч мэднэ.

Энэ жилийн “Болор цом” их өндөр зохион байгуулалттай болсон. Ер нь цахим орчинд олны сэтгэгдлээс харахад М.Амархүү түрүүлээсэй гэсэн хүмүүсийн хүлээлт их байсан юм байна лээ. Энэ жил хүлээлт нь болж “Болор цом”-д түрүүлсэн. Шүүлт өндөр түвшинд явсан гэж сонссон, дектафон тавьж, хяналтын зөвлөлөөс давхар хяналт тавьж, оноонуудыг шууд нэмж газар дээр нь гаргаж олон түмний нүдэн дээр ил болсныг үзсэн ард түмэн хэлж байна лээ. Наадмыг чин шударгаар зохион байгуулсан Монголын зохиолчдын эвлэлийнхэндээ талархал илэрхийлэх ёстой гэж бодож байна.