Өдрийн сонин үнэнийг хэлнэ
200 хүүхэд оролцох “Эх орон 36” арга хэмжээг Шонхор зусланд зохион байгуулна DNN.mn Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлалаа DNN.mn "Чингис хаан" музейг ирэх есдүгээр сард нээнэ DNN.mn Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Өчигдөр 101 жолооч согтуугаар жолоо барьж, 128 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Онцгой байдлын байгууллага сураггүй болсон 53 дуудлага хүлээн авч, 25 иргэнийг аварчээ DNN.mn ҮСХ: Эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс, 9 сая тонн алт экспортолсон DNN.mn Цэцэрлэгийн насны 86.309 хүүхдийн хүсэлт системд бүртгэгдлээ DNN.mn “Face 820” өдөрлөг энэ бямба гаригт болно DNN.mn Цагаан будааны үнэ 26, төмс 3,5 хувиар өсчээ DNN.mn 200 хүүхэд оролцох “Эх орон 36” арга хэмжээг Шонхор зусланд зохион байгуулна DNN.mn Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлалаа DNN.mn "Чингис хаан" музейг ирэх есдүгээр сард нээнэ DNN.mn Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Өчигдөр 101 жолооч согтуугаар жолоо барьж, 128 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Онцгой байдлын байгууллага сураггүй болсон 53 дуудлага хүлээн авч, 25 иргэнийг аварчээ DNN.mn ҮСХ: Эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс, 9 сая тонн алт экспортолсон DNN.mn Цэцэрлэгийн насны 86.309 хүүхдийн хүсэлт системд бүртгэгдлээ DNN.mn “Face 820” өдөрлөг энэ бямба гаригт болно DNN.mn Цагаан будааны үнэ 26, төмс 3,5 хувиар өсчээ DNN.mn
Нийгэм
2022.08.06 10:08

М.Бямбаа: Бүжиг тэсвэр хатуужил, дайчин байдлыг шаарддаг ухааны урлаг DNN.mn


Монголын үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин М.Бямбаатай ярилцлаа.


-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Тухайн мөчийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Юуны өмнө уншигчиддаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Анх удаа Төрийн ордноосоо Монгол Улсынхаа төрийн тэргүүнээс шагнал хүртэх нь үнэхээр сайхан мэдрэмж байсан. Тухайн үед шагнал хүртэх гэж буй хүмүүс цугларан орж байх үед би хамгийн залуу нь юм шиг санагдаж, санаа зовох мэдрэмж төрсөн. Дандаа настан буурлууд байсан. Тэгээд би дотроо би их азтай хүн юм аа, энэ сайхан мэргэжлийг эзэмшээд азтай хүн юм л гэж бодож байлаа. Гайхалтай, хэзээ ч мартагдахгүй амьдралын минь хамгийн сайхан мөчүүдийн нэг.

-Одоогоор та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ ?

-Анх хэрхэн урлагт хөл тавих болсон бэ? -Бага наснаасаа л урлагийн мэдрэмжтэй, бүжигт сонирхолтой хүүхэд байсан. Эгч маань Хөгжим бүжгийн коллежид хийл хөгжимчнөөр ажиллаж байсан юм. Бага наснаас хөгжим сонсговол хүн цаанаасаа урлагийн мэдрэмж суудаг юм шиг санагддаг. Бага насныхаа би бүжигчин болно гэж бодсон бодлоороо өдийг хүртэл ажиллаж байна даа. Хөгжим бүжгийн коллежид орохоосоо өмнө энгийн сурагчидтай адил урлагийн үзлэг, тэмцээн уралдаануудад оролцож байгаад Хөгжим бүжгийн коллежид ороод мэргэжлийн бүжигчин болох алхмаа хийсэн.

Үндэсний урлагийн их театрт анх 16 настайдаа орж ажиллаж эхэлсэн гэсэн. Анх театрт хөл тавьж байсан үеэ дурсахгүй юу?

-Үндэсний урлагийн их театр нь хуучнаар улсын ардын дуу бүжгийн чуулга гэж байсан. Намайг орох үед Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга байсан, одоо нэршил нь өөрчлөгдөж Үндэсний урлагийн их театр болсон. Дэлхийд цор ганц үндэсний урлаг шүү дээ. Тийм учраас Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит их театрт бүжгийн чуулга гэж байдаг. Бүжгийн чуулгын хамт олон, ах эгч нар маань ямар ч шинэ хүүхэд орж ирсэн их сайхан угтан өлгийдөж, мэддэг чаддаг бүх зүйлээ зааж сургадаг. Одоо ч ахмадуудаасаа сурсан мэдсэнээ дүү нартаа үргэлжлүүлэн уламжилсан сургаал, хүндлэлтэйгээр өнөөг хүртэл явж байгаа. Намайг маш сайхан хүлээж авч эгч, ах нар минь зааж сургасны хүчинд өдий зэрэгтэй явж байна.

-“Тамгагүй төр” жүжигт бүжигчнээр ажиллаж байна. Жүжгийн талаар сэтгэгдлээс нь сонсвол?

-“Тамгагүй төр” жүжиг маань хоёр дахь удаагаа тоглогдож байна. Жүжгийн анхны найруулгад Үндэсний урлагийн их театрын бүжигчид эхлэлийн бөөгийн хэсэгт оролцдог байсан. Энэ удаагийн шинээр дэглэн найруулсан жүжиг нь томоохон байгууллагуудыг нэгтгэснээр тус тусдаа биш, хамтдаа байвал илүү хүчирхэг байна гэдгийг харуулсан юм шиг санагддаг. Мөн техник, технологи, хувцас хэрэглэл, тайз зэрэг бүх зүйл нь их шинэлэг гоё. Эдүгээ 93 тоглолтын ард гарч байхад зрительд нэг ч сандал хоосон байж үзээгүй, дүүрэн тоглож байгаа. Баяр наадмын амралтаар хүмүүс хөдөө, орон нутаг руу яваад хот хүнгүй байдаг ч “Тамгагүй төр” жүжгийг үзэх зритель дүүрэн байсан нь үнэхээр гайхалтай санагдсан. Мөн бид уран бүтээлийнхээ дотор нь буй учраас энэ сайхан уран бүтээлд оролцсондоо бахархмаар сайхан сэтгэгдэл төрдөг. Найруулагч маань мундаг баг хамт олныг бүрдүүлж чадсан. Үндэсний урлагийн их театрын Ц.Сэвжидийн нэрэмжит Бүжгийн чуулгын бүжигчид маань уг жүжгийн гол тулгуур суурь нь болж явж байгаа. Би бүжгийн хэлийг дэлхий нийтийн хэл гэж боддог. Бүжгийн хэлийг ямар ч хүн харах л юм бол бүх утгыг ойлгохоор урлаг. Жүжигчдийн дотоод сэтгэлгээ, илэрхийллийг биеийн хэлэмжээрээ давхар гаргаж өгснөөрөө илүү онцлогтой. Зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд ч гарах боломжтой сайхан жүжиг болсон. Миний хувьд “Тамгагүй төр” жүжгийн хоёр хүүхдийн үнэгний дүр дээр ажилласан. Үнэгний дүр нь хүүхдийг дөнгөж төрөхөд эсгийгээр үнэг хайчилж, хүүхэд айх үед эсгий үнэг хамт байвал айдаггүй гэдэг домыг бодитоор үлгэрийн мэтээр хүүхдийн сахиус болгон гаргаж бүжгэн жүжиглэлтээр жүжгийн холбоос болж орсон.

-Саяхан “Queen” нэртэй дуу гаргасан байсан. Цаашид уран бүтээл туурвих бодол бий юү?

-Ер нь уран бүтээл хийе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 16, 17 настай байхдаа охидын хамтлагтай болж дуучин болно гэж боддог, дууны хамтлагтай байлаа. Тэр мөрөөдлөө биелүүлэх гээд сэтгэлийн гүн дэх бодлоо биелүүлж уран бүтээл хийсэн. Цаашид дахин уран бүтээл хийхээр бодож байгаа.

-Дэлгэцийн бүтээлүүдэд ч чадварлагаар дүр бүтээдэг шүү дээ. Кинонд дүр бүтээх санал ирж байна уу? -Кинонд дүр бүтээх нэлээд олон санал ирсэн. Өдөр бүр тоглолттой цаг завгүй байгаа учраас кинонд оролцож амжихгүй байна. Кинонд тоглоно гэвэл хамгийн багадаа сарын хугацаа шаарддаг учраас явж чадахгүй байна.

-Таны хувьд дэлгэц, тайзны урлаг ямар ялгаатай вэ?

-Аль аль талдаа давуу талтай урлагууд. Дэлгэцийн уран бүтээл тухайн цаг мөчийг яг байгаагаар залуу сайхан төрхөөр нь хадгалаад үлддэг. Энэ нь үнэхээр сайхан. Мөн олон хүний хүч хөдөлмөр шаардаж өдөр шөнөгүй цаг наргүй ажиллаж байж цаг 20 минутын кино бүтдэг. Тиймээс дэлгэцийн уран бүтээл бол өөрийн онцлогтой, үнэхээр агуу. Тайзны уран бүтээл гэдэг нь амьд гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр тайзан дээр Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын үндэсний төрийн их найрал хөгжим, дуучид зэрэг бүжгийн жүжиг тоглоход зритель тайзан дээрх тухайн орчинг амьдаар нь хүлээж авдаг. Үзэгчдээс алга ташилтыг амьдаар мэдэрч Face to face гэдэг шиг мэдрэмжийг өөртөө авдаг. Тэгэхээр тухайн мөчдөө үнэхээр сайхан. Мөн адил олон хүний хүч хөдөлмөр шаардагддаг.

-Бүжгийн урлагийг та юу гэж ойлгодог вэ?

- Бүжиг бол тухайн хүний өөрийнх нь бүх эд эсийг гаргадаг. Их энерги зарцуулдаг, тэсвэр хатуужил, дайчин байдлыг шаарддаг ухааны урлаг. -Олон улсын түвшинд манай улс дуурь, жүжиг, бүжгийн төрлөөр ямар түвшинд явж байгаа бол?

-Миний бодлоор манай улсын бүжгийн урлаг дэлхийн түвшинд, дэлхийн мэргэжлийн уран бүтээлчидтэй эн тэнцэхүйц өндөрт гарсан. Балетын, үндэсний язгуур урлагаараа ч тэр яг л дэлхийн хэмжээнд очсон. Саяхан Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр маань олон улсын тэмцээнүүдээс шагналуудыг хүртэж ирсэн. Ер нь Монголын бүжигчид ч сайн, Хөгжим бүжгийн консерватор ч сургалт маш сайн байгаа. Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийн мэргэжлийн бүжигчдийг төрүүлж буй сургууль. Бүжгийн урлаг дэлхий рүү л чиглэж байна. Монгол өв уламжлал, язгуур урлаг маань ганц учраас энэ сайхан өв уламжлалаа улам дэлгэрүүлж орчин үеийн дэлхийн урсгалтай нийлүүлбэл илүү хөгжих боломжтой. Мөн монгол бүжиг маань омогшилтой, монгол хүн гэдгээрээ бахархахаар сайхан урлаг. Гадаад орнуудад тайзан дээр бүжиглэхэд монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэгдэл төрж, хаана ч очсон бүх үзэгчид “браво” гэж босож гайхшируулж чаддаг.

-Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Дэлхийд монгол бүжгийг илүү дэлгэрүүлж, бүжгийн урлагт олон хүнийг дурлуулах юмсан. Олон сайхан шавь нар төрүүлж өөрийн мэддэг, чадаг зүйлээ зааж сурган, бүжгийн урлагийг илүү үнэлэмжтэй болгож дэлхийд чөлөөтэй гарах үүд замыг нээх юмсан гэж боддог.

Онцлох нийтлэлүүд