Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Дөнгөж цэргээс ирсэн хүү ээжтэйгээ угаарын хийн хордлогоор нас баржээ DNN.mn УИХ: Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд нэг сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ DNN.mn Цаа бугын тоо толгой 2400 болж өсчээ DNN.mn А.Өлзийдэлгэр: Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь богино хугацаандаа инфляцийг өдөөхгүй DNN.mn Д.Ганбат: Холимог тогтолцооны үр дүнд попуудын үе дуусгавар болно DNN.mn Өнөөдөр тахиа өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн "ҮХНӨ-өөс болж “үхэх” нь хэн бэ?​" хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn “Астана олон улсын форум” маргааш эхэлнэ DNN.mn Дөнгөж цэргээс ирсэн хүү ээжтэйгээ угаарын хийн хордлогоор нас баржээ DNN.mn УИХ: Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд нэг сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ DNN.mn Цаа бугын тоо толгой 2400 болж өсчээ DNN.mn А.Өлзийдэлгэр: Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь богино хугацаандаа инфляцийг өдөөхгүй DNN.mn Д.Ганбат: Холимог тогтолцооны үр дүнд попуудын үе дуусгавар болно DNN.mn Өнөөдөр тахиа өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн "ҮХНӨ-өөс болж “үхэх” нь хэн бэ?​" хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn “Астана олон улсын форум” маргааш эхэлнэ DNN.mn
Нийгэм
2023.05.28 11:05

М.Цогт: Хоосон буцдаг байсан чингэлгүүдэд хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг ачаад, шууд хүлээн авах улс руу нь явуулдаг болсон DNN.mn


Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос төмөр замын ачаа тээврийн талаар тодрууллаа.


-Төмөр замын ачаа тээврийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

- Өнгөрсөн намраас эхлээд төмөр замын ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн болсон. Хойноосоо ч, урдаасаа ч дамжин өнгөрөх транзит тээвэр ч хэвийн байгаа. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.6 сая ачаа тээвэр зөөжээ. Энэ нь өнгөрсөн оноос 140 орчим хувийн өсөлттэй байна. Дамжин өнгөрч буй транзит тээврийн хэмжээ мөн 30 гаруй хувийн өсөлттэй байгаа. Экспортын тээвэр 180 орчим хувиар өссөн. Хоёр дахин нэмэгдсэн байна гэсэн үг. Импортын чингэлэг тээвэр өнгөрсөн жилийн хэмжээнд хэвийн байна. Өнгөрсөн жилийн өдийд чингэлэг тээвэр их ачаалалтай бөглөрч байсан үе. Одоо хэвийн болсон. Тяньжин дахь чингэлгийн хуримтлал 2000 орчим байна. Энэ нь хэвийн хэмжээндээ явж байна гэсэн үг.

Ачаа тээвэр нэмэгдэхэд юу нөлөөлөв?

-Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн хэлэлцээр гэж болдог. Өөрөөр хэлбэл дамжин өнгөрөх болон аль аль орнууд ирж, явуулж байгаа ачааныхаа хэмжээг тохирдог. Энэ хурал 2023 оны хоёрдугаар сарын 2-6-ны хооронд болсон. Манайх Хятадаас зургаан галт тэрэг авч, буцаагаад зургаан галт тэрэг өгдөг байсан. Үүнийг найм болгож нэмэгдүүлсэн. Тэгэхээр наашаа орж ирэх урсгал арай чөлөөтэй болсон. Монголоос хоногт 14 галт тэрэг солилцдог хүчин чадалтай. УБТЗ-аас хүсэлт тавьснаар хятадууд замаа өргөсгөөд, замаа нэмж бариад, бид ч бас замаа өргөсгөж нэмж бариад 15 галт тэрэг хоног тутам солилцдог болсон. Ингээд өргөн болон нарийн царигаараа галт тэрэг солилцоо нэмэгдсэн. Өргөн цариг нэмэгдэх нь ямар ач тустай гэвэл манай экспортын барааны гарц нэмэгддэг. Ингэж замаа шинэчилж солилцооны тоогоо нэмснээр түрүү жилийнхээс 200 хувиар илүү өсөлттэй тээвэрлэлт хийсэн байна.

-Хойноос буюу Оросоос хэдийг солилцдог вэ?

-Оросоос бид арван галт тэрэг солилцох хүчин чадалтай боловч бид найм, наймыг солилцдог байсан. Энэ жил арав арван галт тэрэг анх удаа солилцлоо. Хоногийн дунджаар 6.3 галт тэрэг хүлээж авдаг байсан. Өнөөдрийн байдлаар долоо хоногийн дунджаа харахад 8.2 галт тэрэг оросоос хүлээж авсан байна. Долоон галт тэрэг хүлээлгэж өгсөн байна. Өөрөөр хэлбэл хоног тутам хоёр галт тэрэг импортын ачаануудаа илүү авч байна гэсэн үг.

-Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдэлдээ нүүрс тээвэр багассан тухай дурдсан байсан. Нүүрс тээвэрлэлт ямар байгаа вэ?

-Экспортын нүүрсний тээвэр тодорхой хэмжээнд буурсан. Өнгөрсөн намар олон жил хуримтлагдсан маш их нүүрс Чойр, Мааньт, Олон овоо өртөөн дээр хоёр сая тн нүүрс овоорсон байсан. Тэр нь орчинд бохирдол үүсгээд, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу бид нүүрс тээврийн ажлыг нэмэгдүүлэн, овоорсон нүүрсээ тээвэрлэсэн. Энэхүү өртөөнүүдэд одоо 400 тн хүрэхгүй маш бага хэмжээний нүүрс үлдсэн. Нүүрсний экспорт үүнээс болоод сүүлийн хоёр сард буурсан нь үнэн.

-Засгийн газраас санаачилсан “5Ш” ажиллагааны хүрээнд танайх мэдээллээ шилэн болгосон уу?

-Бид ачаа тээврийн цахим систем гэж программ хэрэгжүүлээд, түүнийхээ хүрээнд ulaanbaatartumurzam.mn гэж сайттай болсон. Түүн рүү орох юм бол бүх мэдээллүүд нээлттэй бий. Өөрөөр хэлбэл хилээр орж ирж байгаа экспорт, импортын бараатай вагонуудын дараалал хэн нь хэзээ орж ирсэн дарааллаар ачилт нь тавигдаад, ачаа дуусвал тэр дарааллаараа хилээрээ гарна.

Түүнийг нь сайтаараа шилэн болгоод, олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа. Мөн ачилтын өртөөнүүдэд дэлгэц тавьчихсан. Дараалал нь ийм байгаа гэдгийг харуулдаг болсон. Одоо хувийн вагонууд маш их болсон. УБТЗ-ын вагонаас дөрөв дахин их хувийн вагонууд бий. Тэр вагонуудын очерыг ил гаргаад тавьчихсан. УБТЗ-ын удирдах байр хүмүүсийг ороход жаахан төвөгтэй байсан. Түүнийг нь хүмүүст ороход төвөггүй болгож, баруун талд нь хаалга гаргаад, тээврийн үйлчилгээний талаар нэг цэгийн үйлчилгээтэй болгосон. Хүмүүс ирээд, паспортаа үзүүлээд, мэдээллээ авдаг болчихсон. Цахим сайтаас иргэд өөрсдөө чөлөөтэй ороод бүх мэдээллээ авах боломжтой. Дамжин өнгөрөх, экспорт, импорт, дотоодын тээврийн мэдээллүүдийг авч болно. Чингэлэг орж ирээд машинууд нь буулгахаар бид хоосон чингэлэг буцаадаг байсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УБТЗ шинэ үйлчилгээ нэвтрүүлж, хоосон буцдаг байсан чингэлгүүдэд хөдөө аж ахуйн ноос ноолуур, хивэг гэх мэт янз бүрийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг ачаад, шууд хүлээн авах улс руу нь явуулдаг болсон. Шилэн болох ажил руугаа нэлээд ажил хийсэн.

-Нийт хэмжээгээр хэр их ачаа тээвэрлэсэн бэ?

-Өнгөрсөн жилийн өдийд есөн сая тн ачаа тээвэрлэсэн. Өнөөдөр 12.6 сая тн ачаа тээвэрлээд байна. Тэгэхээр 30-аад хувиар ачаа тээвэрлэлт нэмэгдсэн байна.

Онцлох нийтлэлүүд