М.Шумахерын өвчний түүхийг 67 мянган ам.доллараар худалдана гэв

Өнгөрсөн оны сүүлчээр Швейцарьт цанаар гулгаж байхдаа гэмтсэн “Формула-1” тэмцээний алдарт нисэгч Михаэль Шумахерын өвчний түүхийг Греноблегийн эмнэлгээс хулгайлсан байна.
М.Шумахер ухаангүйгээр хагас жил орчим хэвтэж эмчлүүлсэн талаар мэдэгдсэн аж. Харин хулгайч өвчтөний картыг 60 мянган швейцарь франк буюу 67 мянган ам.доллараар худалдана гэсэн зар тавьжээ. Тиймээс нисэгчийн менежер С.Кем “Өвчтөний картыг худалдан авах эсвэл өвчний түүхээс задруулсан тохиолдолд шүүхэд өгнө. Энэхүү картнаас ямар нэгэн баримт нийтлэхийг хориглож байна. Ер нь эмнэлгийн картны мэдээллийг задруулдаггүй” гэжээ.
Тэрбээр хууль хяналтын байгууллагууд хулгайчийг хэзээ нэгэн цагт барина гэдэгт итгэлтэй байгаагаа ч нэмж хэлсэн байна. Саяхан ухаан орсон М.Шумахерийг Лозанна хотын эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн юм.