Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2021.07.28 09:07

Наадмын түрүү аваргууд ард түмнээ допингоор хуурдгийнх нь гор наадам тасрахад хүргэв үү?

Нийтлэлч: Норовын Гантулга

Цар тахлын нөхцөл байдлаас болж наадам хойшлогдсон. Зуу зуун хүний амиар зуун жилийн ойгоо тэмдэглэнэ гэдэг үнэндээ харгис шийдвэр байв. Наадаж цэнгэхэд зориулсан мөнгөөр амьсгалын аппарат авч,өвчин тахалд нэрвэгдсэн ард иргэдээ аваръя хэмээн жагссан залуусын тэмцэл зөв байсан.Эрх баригч намын нөхөд Ардын хувьсгалын ойг Ардын намын 100 жилийн ойтойгоо хамаатуулж, үндсэндээ намынхаа ойг наадамд нааж өгснөөрөө эцэст нь Монгол Улс наадмаа хийж чадалгүй өнжихөд хүрсэн. Манжийн дарлал мөлжлөгт байхад ч тасраагүй монгол наадам Ардын намын Ерөнхийлөгч Хүрэлсүхийн үед хэрхэн тасрах болсныг бид өмнө нь бичсэн.

Тэгвэл ард түмнээ бус Ардын намаа бодон улайрч зүтгэцгээсэн нөхдийн балгаас гадна монгол наадмын чимэг бөхчүүдийн өөрсдийнх нь буруу байсныг бодох хэрэгтэй. Өнгөрөгч 20 гаруй жилийн хугацаанд бөхчүүдийн нэр хүнд айхавтар өсч, түүний хэрээр ахуй амьдрал нь ч дээшилж, сүүлдээ толгой дээр гарлаа гэдэг шиг ихэнх нь аймаг, сумдын дарга нар нь бөхчүүд болцгоосон. Улсын маань нийслэл хотыг ч өнөөдөр нэг бөх удирдаж байна. Хаана эрх мэдэл, албан тушаал, мөнгө төгрөгтэй холбоотой асуудал сөхөгдөнө, түүний цаана алдар цолтой бөхчүүдийн нэр ус холбогддог нь жам. Ингэж ир бяр, булчин шөрмөс, бөх тэхийг тэргүүндээ залснаараа монголчууд олон зүйлийг алдсан. Соёл боловсрол, эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, хөгжил дэвшлээс ухарсан. Бөхчүүдийн ихэрхэл ноёрхол, бардам дээрэнгүй байдал ард олныг байтугай төрт ёсоо юман чинээ боддоггүйг нь зөвхөн допингоор жишээлж харъя л даа.

Сүүлийн хоёр жилийн наадам үнэндээ юу боллоо.Монгол бөхийн аварга хэмээх дээд цолонд хүрсэн, тэрхүү нэр хүнд өв уламжлал, соёл түүхийг дархлан хамгаалж явах учиртай нөхөд нь допинг хэрэглэж төрт ёсны наадмаа гутаан доромжлохыг бид үзлээ.Хэнтийн Оюунболд гэж залууг түрүүлэхэд Монголын ард түмэн хэрхэн яаж баярлаж байлаа. Шинэ аварга төрлөө гээд хөл хөөр болж, аварга цолны үнэмлэх, медалийг нь төрийн гурван өндөрлөг гурвуулаа зэрэгцэн босч зогсоод ээлжлэн гардуулж байсан. Энэ бол Оюунболд гэж Хүрэлсүхийн нутгийн полдгор залууд өөрт нь биш, харин монгол бөхийн аварга цолонд, монгол бөх хэмээх олон зууны түүхтэй өв соёлынхоо дархлаанд хүндэтгэл үзүүлж буй төрийн их хүндэтгэл байсан.

Гэвч энэхүү хүндэтгэлийг наадмаас ердөө хэдхэн хоногийн дараа допингоор хариулсан. Шинэ аварга, түрүү бөхөөс допинг илэрлээ гээд улс даяараа шуугьсан. Өнөө ард түмний баяр бахдал, хайр хүндэтгэл, төрт ёс маань юу болох уу. Өнгөрсөн жилийн наадмын үзүүр бөх, сүүлийн гурван жил улсын наадмын түрүү үзүүрт шалгарч байгаа хэмээн ард түмний шагшаад буй Батсуурь гэдэг нөхөр бас яав. “Би допинг хэрэглэчихсээн” гэж улайх ч үгүй мэдэгдэж, ард түмнээсээ уучлал гуйсан дүр үзүүлж, би шийтгүүлэхэд бэлэн байна гэдгээ дахин дахин хэлсэн. Батсуурийн намайг шийтгээд өг хэмээн дахин дахин хэлээд байсан нь сайндаа ч биш Оюунболдыг надтай адил шийтгээч ээ, аварга цолыг нь хураагаач ээ гэсэн сануулга байсан юм. Оюунболдын аварга цол хураагдчихвал Батсуурь хууль дүрмээрээ даян аварга болох байв. Идэр залуу аваргууд ийн монгол төрийн наадам, бөхийн ариун дэвжээ, гал голомт, төрт ёсоо гутаан доромжилж, ёс зүйгүй авирлаж аашилж байна.

Наадмын түрүү аваргууд нь допинг хэрэглэн бөхийн дэвжээгээ бузарлахаас гадна Архангайн Пүрэвдагва зэрэг түрүүлэх хэмжээний арслангууд нь бас допингтой болохоор наадамчид хэнийгээ харж баясах хэрэг вэ. Бөхчүүдийн ёс зүйгүй, бүхнийг хуурч мэхлэх гэсэн адгийн арчаагүй, өөдгүй зан нь олон түмний дургүйцлийг төрүүлж, бүр сүүлдээ наадам тасрахад нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Учир нь наадмыг эсэргүүцсэн залуусын дунд “Ер нь наадмын хэрэг байна уу, бөхчүүд нэртэй бүдүүлэг, соёлгүй, танхай балмад юмнууд байдаг. Тэд чинь дандаа авлигачид, бас допингчид, барилдаан гэж зүгээр л жүжиг. Тэдний жүжиглэхийг үзмээргүй байна” гэх хандлага давамгайлж байсан. Нийгэмд ийм хандлага бий болоход олон зүйл нөлөөлсөн. Олимпийн аваргын найз бөхийгөө зодсон дуулиан шуугиан ч нөлөөлсөн.

Өнөөдөр Санжаадамба аваргын дэмжигчид багагүй олон байдаг. Тэгтэл сүүлийн хоёр жилийн наадамд Санжаа аварга үзэгч олны урмыг хугалсан. Наадамчин олны хүссэн барилдааныг гаргаагүй. Хоёр жилийн өмнөх наадамд Гончигдамбыг амлаад унасан нь маапаантай болсон бол түрүү жил бүр тавын даваанд өөрийн дэвжээ буюу “Ажнай” корпорацийн Одбаярт элэг бүсээ тайлсан нь арай дэндсэн. Аварга, арслангууд нэг хэсэг нь допингоор хуурч мэхлээд, нэг хэсэг нь дор даваанд худлаа үнэн нь мэдэгдэхгүй унаад байхаар хэн энэ наадам, бөхийг чинь үзэх юм бэ. Тэр жил том Сүхбат гарьдтай “Өдрийн сонин”-д ярилцлага хийхэд “Батзориг, Одгэрэл, Мягмарсүрэн та хэд одоо барилдаач ээ. Тавын даваанд битгий бууж өгөөд байгаач. Ид барилдах ёстой залуу заанууд ингээд начин төрүүлээд, худлаа унаж өгөөд байхаар монгол төрийн наадам юу болох юм бэ. Амин хувиа биш, ард түмнээ бодооч” гэж ил цагаан шууд хэлж билээ. Түүн шиг залуу аварга, арслангуудыг хараад юу дутлаа гэж таван халтар цаасанд бууж өгч нэр сүрээ бардаг юм бэ дэ гэх харамсал төрдөг.

Бөхийн өргөөг булааж авах гэсэн бөхчүүдийн сувдаг шунахай тэмцлийн дараа Бөхийн өргөөнд бөх үздэг хүнгүй болчихсон байсан. Р.Нямдорж, Д.Данзан нарын физик математикийн шинжлэх ухааны докторууд бөхийн холбоог удирдаж байхад бөхийн нэр хүнд айхавтар өссөнийг хэн хүнгүй хэлдэг. Ямар ч барилдаанд бөхийн өргөө дүүртэл цугладаг байлаа. Дараа нь А.Сүхбат нарын бөхийн тэмцлийн үед юу болсныг бид мэднэ. Ингэж бөхчүүд өөрсдийнхөө нэр сүрийг шавар шавхайтай хутгасан. Улаантан цагаантан гэгчээр “Түр эвлэрэх гэрээ” хүртэл байгуулж мөн их тэнэглэцгээсэн. “Бөхчүүд түр эвлэрэх гэрээ байгууллаа, ямар Сирийн дайн уу” гэж манай сонин бичиж байсан. Эцэстээ энэ бүхний чинь гор гарч наадмын бөхийг залуу хойч үе хамгийн хэрэггүй зүйл, энүүгээр ер нь яах юм, юунд хэрэгтэй юм гэж ойлгоход хүрч байна. Монголчуудын өв соёлын дархлаа болсон монгол бөхийг энэ цаг үеийн бөх тэх нөхдүүд нь ийнхүү өөрсдийн мэдэлгүйгээр мөхөөж байна. Тиймээс миний бие “Наадмын түрүү аваргууд ард түмнээ допингоор хуурдгийнх нь гор наадам тасрахад хүргэв үү” гэж асуугаад байгаа юм. Цаашид бүгд дор бүрнээ хариуцлагатай байж бөхийн дэвжээгээ допинггүй, цэвэр шударга өрсөлдөөний талбар болгохгүй бол энэ байдлаараа бөхчүүд та нөхдийг тоож үзэх хүнгүй болох нь ээ?!