Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Нийгэм
2014.12.20 07:12

Налайх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаан 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 09 цагаас эхэлж хурлын дэгийн дагуу дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, нэмэлтээр хэлэлцэх асуудлын талаар төлөөлөгчдөөс санал авсан. Санал авах үеэр дүүргийн ИТХурал дахь Монгол Ардын намын бүлгийн ахлагч К.Сейтхан бүлгийн гишүүдийн буюу 9 төлөөлөгчийн гарын үсэг бүхий дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах тухай асуудлыг хэлэлцүүлэх саналыг тавьсан. Энэ санал хэлэлцэх асуудлын жагсаалтад орсонтой холбогдуулан хурал дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авахыг хүссэн. Хурлын дэгийн дагуу дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд ээлжит 11 дүгээр хуралдаан ажлын 5 хоногоор завсарласныг зарлан ээлжит хуралдааныг түр хаасан боловч дүүргийн ИТХ дахь МАН намын 9 төлөөлөгч, АН-ын 3 төлөөлөгч, МАХН-ын 2 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хурлыг үргэлжлүүлэн явуулж ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэн хууль бус шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар "Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ", 32.3-т "Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл дүүргийн ИТХ-аас дүүргийн Засаг даргыг бүрэн эрхийн хугацаанаас өмнө орцруулах талаар зөвхөн санал гаргах ба дээд шатны Засаг дарга буюу нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх эрхтэй байдаг. Хуулийн ийм зохицуулалт байхад Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулсан мэтээр ташаа мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацаж байгаа нь дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдын хууль зөрчсөн үйлдэл юм.

Хурлын даргын дээрх хууль бус үйлдлүүдээс болж иргэдийн дунд дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулсан гэх худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацаж байгаад харамсаж байна гэж тус дүүргийн nad.ub.gov.mn цахим хуудаснаа мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд