ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.09.01 02:09

Нийслэлд 38 гаруй мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байна

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 241, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 124 372 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 115 сургуульд 294 084 хүүхэд суралцах юм. Эдгээр хүүхдийн 38 232 нь нэгдүгээр ангид элсэн орж байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэх Засгийн газрын болон нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ жил нийслэл хотод есөн сургууль, 15 цэцэрлэг, спорт заалны гурван барилгыг ашиглалтад оруулжээ. Мөн өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлсэн байна.


Онцлох нийтлэлүүд