Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
Цаг үе
2021.10.23 04:10

Нийслэлд 7152 сургууль, цэцэрлэг нурах эрсдэлтэй байна

Цар тахалтай зэрэгцэн бидэнд газар хөдлөлтийн эрсдэл үүсч болзошгүй байна. Тухайлбал, Монгол оронд 2020 онд 44462 удаа газар хөдлөлт болсон бол он гарсаар 106 мянга гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Мөн Монгол Улсын хэмжээнд есдүгээр сарын байдлаар нийт 277 удаагийн 3.5 магнитудаас дээш буюу барилга, байшинд нөлөөлөл үзүүлэхүйц газар хөдлөлт болжээ.

МХЕГ-аас энэ оны эхний хагас жилд газар хөдлөлт мэдрэгдсэн 12 аймгийн 960 барилга байгууламжид газар хөдлөлтийн нөлөөлөл ямар байгааг шалгахад 570 барилга эвдрэл гэмтэлтэй, 210 барилгад шинээр эвдрэл үүссэнийг тогтоосон. Сургууль цэцэрлэг эмнэлгүүдэд эрсдэлийн үнэлгээ хийхэд орон нутагт 1834 барилга, нийслэл хотод 7152 барилга байгууламж эрсдэл ихтэй байгааг дүгнэжээ.

Түүнчлэн 2021 оны эхний есөн сарын байдлаар манай улсад нийт 2795 удаагийн гамшиг аюулт үзэгдэл, осол тохиолдсон бөгөөд байгалийн гамшиг тэр дундаа газар хөдлөлт өмнөх оноос зургаа дахин өссөн үзүүлэлттэй байна.

Онцлох нийтлэлүүд