Цаг үе
2021.04.11 05:04

​"Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулууныг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Феррари 'МЭН' буюу Никитоны Батчулууны тухай А-Я | trends.mn

Олон нийтийн цахим сүлжээгээр “Никитон” хамтлагчийн дуучин Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нарын бичлэг шуугиан тариад байна.

Тодруулбал, дуучин Б.Батчулуун найздаа тохиолдсон эмэгтэй хүнийг хүчирхийлсэн байж болзошгүй үйл явдлыг онигоо болгон ярьж, түүнийг нь С.Сэрчмаа лайв хийж, хүчирхийллийг өөгшүүлэн инээж байгаа бичлэг түгсэн нь олон нийтийг бухимдуулаад байна.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг бичлэг, мэдээллийн мөрөөр “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууныг шалгаж эхэлжээ. Тиймээс дуучин Б.Батчулууныг дуудаж тайлбар, мэдүүлэг авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд