Цаг үе
2023.04.01 05:04
Нисэх-Хороолол чиглэлд нийтийн тээвэр явж эхэллээ DNN.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдийн санал хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг эхлүүлэд буй.
Тодруулбал, Ч:76 буюу “Нисэх-ТЭЦ 4-3, 4-р хороолол" чиглэлийн үйлчилгээг шинээр эхлүүлжээ.
Тухайн шинэ чиглэл нь Нисэхийн эцсээс ТЭЦ-4 буюу Эрчим хүчний гудамж, Гурвалжингийн гүүрээр 3-р эмнэлэг, 3, 4-р хороолол чиглэлийн маршрутаар иргэдэд үйлчилэх юм байна.