Өдрийн сонин үнэнийг хэлнэ
УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn Үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцоо танилцуулав DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn Үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцоо танилцуулав DNN.mn
Цаг үе
2014.06.08 12:06

Нобелийн шагналын эзэн Д.Эрдэнэцогт

НҮБ-ын олон улсын химийн зэвсэг хориглох олон улсын байгууллага өнгөрсөн оны аравдугаар сард Нобелийн Энх тайвны төлөө шагнал хүртсэн. Тус байгууллагад арваад жил тасралтгүй то­милогдон ажиллаж байгаа Монгол Улсын иргэн Дорж­паламын Эрдэнэцогт Нобелийн шагналыг багийнхаа гишүүдийн хамтаар гардан авчээ. Хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд байгаа түүнийг өдрийн зочноор урилаа. Тэрбээр одоо НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр ажилладаг бөгөөд түүний даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү шагнасан байна. Д.Эрдэнэцогт 1962 онд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. Найман нас хүртлээ мал маллаж байгаад  Завхан аймгийн Яруу сумын дунд сургуульд элсэн оржээ. Улмаар найм, аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн учраас  гадаадын цэргийн дээд сургуульд конкурс өгөхгүй суралцах эрх авч байжээ. Ингээд 1980-1986 оны хооронд хуучнаар ЗХУ-ын  Тамбов хотод Хими хамгаалалтын цэргийн дээд сургуульд суралцан төгссөн байна. 1999-2002 онд БХИС-ын докторантур төгсөж,  Цэргийн албаны аюулгүй байдлыг хангах сэдвээр Цэргийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан, 2002 онд Хавайн Аюулгүй байдлын судалгааны коллеж, 2004 онд АНУ-ын Батлан хамгаалахын хуулийн сургууль, 2011-2012 онд Германд НАТО-гийн цэргийн сургууль, Италид НАТО-гийн Батлан хамгаалахын коллежид суралцан төгсчээ. 1986-2005 онд Зэвсэгт хүчинд ажилласан бөгөөд энэ хугацаанд салаа, ротын захирагч, албаны дарга, штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогчийн албыг хашиж байсан. Мөн БХИС-д эрдэм шинжилгээний ажилтан, багш, Батлан хамгаалах яамд ахлах мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тамгын газрын даргаар ажиллаж байжээ. Улмаар 2005 оноос Батлан хамгаалахын сайдын тушаалаар НҮБ-д зэвсгийн шинжээчээр томилогдсон байна. Цэргийн ухааны доктор тэрбээр орос, англи, франц, араб, хятад, голланд хэлтэй. Эхнэр хоёр хүүхэдтэй. 

Нобелийн шагналын талаар тэрбээр “НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагыг энх тайванд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж Нобелийн шагналын хорооноос шагнасан. Өөрөөр хэлбэл, манайх багаараа энэ шагналыг хүртсэн гэсэн үг. Шагнал авсныхаа дараа үед би Монголдоо ирж амжаагүй. Харин сая ирэхэд хэвлэл мэдээллээр энэ тухай  маш хүчтэй ярьж байгаа юм байна гэдгийг мэдлээ. Хөдөө ах, дүү нартаа үзүүлсэн чинь зургийг нь аваад тавьсан байсан. Мэдээлэл маш хурдан тархдаг юм байна. Би ах, дүү арвуулаа. Ах, дүү нарын маань ихэнх нь хөдөө мал маллаж байна. Харин манай төрсөн эгч Д.Сумьяаг хүмүүс тахин байх. Яруу найрагч, эрдэмтэн зохиолч, шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байгаа хүн бий. Төрсөн дүү Д.Эрдэнэ-Оргил өнгөрсөн өвөл Завхан аймгийн Завханмандал сумаас улсын сайн малчин болсон байна лээ. Сая онгоцноос буугаад шууд Завхан нутагтаа очоод гурав, дөрвөн хоног амраад ирлээ. Энэ дашрамд дүүдээ баяр хүргэе. Ах нь Нобелийн шагналыг авсан багийн гишүүн бол манай дүү Монгол Улсдаа  мал аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж бай­гаад баярлаж байна” гэж яри­лаа. Тэрбээр мөн цааш нь “Нобелийн шагнал бол дэлхийн хамгийн дээд шагнал юм. Энэ шагналыг нэг бол хувь хүнд эсвэл багт өгдөг. Дэлхийд нэр хүндтэй хүмүүс хүртдэг шагнал. Өнгөрсөн жил НҮБ-ын химийн зэвсгийн хориглох байгууллага,  Оросын холбооны улсын Ерөнхийлөгч Путин хоёр энэ шагнал дээр үзүүр түрүүнд тунаж үлдээд манай байгууллагад өгсөн юм. Өөрөөр хэлбэл,  өнгөрсөн онд НҮБ-ын химийн зэвсэг хориглох байгууллагад ажил­лаж байсан бүх хүн Нобелийн шагналын эзэн гэсэн албан ёсны гэрчилгээ, алтан медалийн эзэн болсон. Манай байгууллага 1997 онд байгуулагдаад 16 жилийн турш дэлхийн химийн зэвсгийн ихэнх нөөцийн 80 гаруй хувийг устгаж дууссан учраас бидний энэхүү дэлхийн энх тайванд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж Нобелийн шагнал олгосон. Нобелийн шагнал өгөх тэр үед буюу өнгөрсөн оны аравдугаар сард манай байгууллага Сирийн химийн зэвсгийг устгах ажилд гарсан байсан.  Энэ нь бас маш чухал  түлхэц болсон гэж ойлгодог” гэж ярилаа.  

НҮБ-ын химийн зэвсгийн хориглох байгууллагад манай монголчууд Батлан хамгаалах сайдын тушаалаар 1997 оноос хойш томилогдон ажиллаж байгаа аж. Хамгийн анх 1997 онд генерал Н.Хүрлээ, хурандаа З.Нармандах нар, Гадаад хэргийн яам­ны дипломат ажилтан Д.Ган­баатар нар  ажиллаж байжээ. НҮБ-ын олон улсын химийн зэвсгийн шинжээч хэмээх энэхүү чухал албын тухайд тэрбээр “Энэ алба онцгой тусгай алба.  Маш их ачаалал­тай ажилладаг. Хүнд бэрх нөхцөлд ажилладаг. Одоо Ливи, Сири дайны байдалтай  байгаа. Байгууллагын нууцтай холбоотой учраас илүү дэлгэ­рэнгүй зүйлийг ярьж болохгүй” гэв. 

Х.ЦЭНД-АЮУШ


Онцлох нийтлэлүүд