Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг нэмж хуваарилах ажил үргэлжилж байна DNN.mn ОХУ-д оршин сууж буй Монгол иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг анхааруулав DNN.mn Ирэх сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn Г.Пүрэвдорж: "Улаанбаатарын үдэш" миний төрсөн нутагтаа зориулсан дуу DNN.mn Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг нэмж хуваарилах ажил үргэлжилж байна DNN.mn ОХУ-д оршин сууж буй Монгол иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг анхааруулав DNN.mn Ирэх сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn Г.Пүрэвдорж: "Улаанбаатарын үдэш" миний төрсөн нутагтаа зориулсан дуу DNN.mn
2022.09.12 12:09

Ногооннуур сумын 70 жилийн ойд Улсын заан Б.Серик түрүүлэв DNN.mn

Нийтлэлч: Өдрийн сонин
Баян-Өлгий аймгаас 76 жилийн дараа ЗААН ЦОЛТОН төрлөө


Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам есдүгээр сарын 10-11-нд буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдснаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.

Тэд долдугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн түүхт 80 жилээр түрүү булаалдаж харцага давж байсан бол энэ удаа Б.Серик заан даагаа амжилттай нэхэж түрүүлсэн байна.

Харин их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн хурц арслан Малшийн Еркебулан нар шалгарчээ.