Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Булангууд
2014.11.24 08:11

Ном, сонин унших моод дэлгэрчихжээ

"Аз хур" номын дэлгүүр өнгөрсөн амралтын өдөр бүх номондоо 30-80 хувийн хямдрал зарласан нь залуусын дунд шуугиан тарилаа. Facebook, twitter хуудаст тус дэлгүүрийн хаягийг бие, биенээсээ сурагласан хүн маш олон байв. "Аз хур" номын дэлгүүрийн үүдэнд өглөөнөөс үдэш хүртэл залуучууд дугаарлахдаа огтхон ч бухимдсангүй. "Эх орны хишиг" 21 мянган төгрөгтөө дугаарладаг байсан шиг номонд дугаарладаг болсон нь сайхан харагдаж байв. Дугаарлаж, дугаарлаж дэлгүүрт орсон хүмүүс номыг хайрцаг, хайрцгаар, боть ботиор нь тэврээд гарч ирж байв. Олонхи нь түүхийн ном авснаа гайхуулж байв. Зарим нь авч амжаагүй номынхоо араас харамсч сонсогдов. Энэ бол залуусын дунд ном унших моод дэлгэрсний илрэл. "Өдрийн сонин" одоогоос хоёр жилийн өмнө "Ном унших моод дэлгэрүүлье" уриа гаргасан билээ. Энэ ажлынхаа хүрээнд ном уншуулах аян өрнүүлж, залуусыг гэрэл гэгээ рүү хөтөлж буй сайн үйлтнүүдийг алдаршуулсан. "Өдрийн сонин"-д "Ном бариагүй гар лонх л барьдагсан даа" нийтлэл гарсан нь олон хүнд юм бодогдуулсан. Одоо залуус ном барьдаг болж. Ном уншсан залуус юм боддог бол мэдээллийг олон талаас нь дүгнэж, өөртөө ургуулдаг болж. Тэр хэрээрээ олноороо сонин уншдаг болжээ. "Танай сонинд гарсан нийтлэлийн талаар хүмүүс шуугиад байна. Хаанаас унших вэ" гэж асуудаг болсон байна. Цахим ертөнцөд "Номонд дурлагсдын клуб" групп-т хэдэн зуун залуус уншсан номоо ярьж, хоорондоо үзэл бодлоо солилцдог болж. Бид ийм л моод дэлгэрүүлэхийг хүссэн юм. Ном, сонин унших моод дэлгэрсэн нь ирээдүйг минь сайхан харагдуулж байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Онцлох нийтлэлүүд