Өдрийн сонин үнэнийг хэлнэ
UBCab хүүхэд, ахмад настнуудад үнэгүй үйлчилж байна DNN.mn Оросууд түүхэн дээд амжилт тогтоов DNN.mm Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn UBCab хүүхэд, ахмад настнуудад үнэгүй үйлчилж байна DNN.mn Оросууд түүхэн дээд амжилт тогтоов DNN.mm Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn
Булангууд
2022.06.04 12:06

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Амьдралын 12 дүрэм буюу Хаосын эсрэг ерөндөг DNN.mn


Жордан Б.Питерсоны “Амьдралын 12 дүрэм” гэдэг номыг та бүгдэд ярьж өгье. Энэ номыг дэлхий даяараа шимтэн уншиж маш их борлуулалттай номоор тодруулсан гэжээ. Мэдээж та нэрнээс нь юун тухай ном бэ гэж мэдэж байгаа. Энэ бол амьдралын дүрэм. Амьд явах нийгэмд ямар байр суурьтай явах, чи хэн байх тухай сургаал юм. Тэр сургаалууд бүгд 12 байгаа. Ном их том 430-аад хуудастай, дээрээс нь их сайн бодож уншихаар. Гэхдээ сайн уншаад ирэхлээр манай социализмаас өмнөх үед хүүхэд насаа үдсэн хөгшидийн сургаал шиг л санагддаг юм билээ. Тэр хөгшид л муу явбал чи муухай л амьдарна даа гэж байдаг. Ааш муутай байвал хүн тоохгүй, хувиа хичээгээд байвал хүн чамтай нөхөрлөхгүй шүү, нөхөргүй хүн амьдарч чаддаггүй, чадсан ч хүний шаар л байсаар дуусдаг гэх мэтчилэн. Хүн хүндээ тус дэм болж байж амьдардаг, тэгэхгүй бол чамайг хүн тоохгүй, чи хар даа ганцаараа хэн ямар байна гээд л загнаж байдаг даа яг тэрэн шиг сургаал юм. Гэхдээ иймэрхүү сургаалыг одооны эцэг эхчүүд мэдэх ч үгүй, мэдэхгүй болохоор хүүхдүүддээ ч хэлдэггүй. Одооны эцэг эхчүүдэд аав ээж нь хэлээгүй болохлоор мэддэггүй, тэд ийм сургаалийг хуучны хоцрогдсон хар шар феодалын үзэл бодол гэж социализмаар заалгасан учир нуугаад таг дараад өнгөрөөсөн. Тиймээс одооны шинэ үе их өөр болж гэж бид халаглаад байдаг нь ийм учиртай юм. Ердөө аав ээж нь нийгэмд яаж амьдрахыг заагаагүй, тиймээс мэдэхгүй л байгаа учраас хуучин хүмүүст их өөр юм шиг харагдаад байдаг болсон, залуус. Хайрлаж дурлаж уйлж дуулж, шунаж хүсэж, идэж ууж л байгаа бол нэг их ялгаа байхгүй юм л даа, залуу үе бол. Хүмүүс хэзээ ч өөрчлөгддөггүй гэж "Мастер, Маргарита хоёр" гэдэг зохиол дээр 1300 жилийн дараа дэлхий дээр ирсэн буг хэлж байдаг даа.

За ингээд ямар 12 дүрэм байдаг талаар зүгээр л нэрлэе, тэгэхгүй бол багтахгүй. Нуруу цэх мөр тэнэгэр яв, Чамд тус хүргэх үүрэг хариуцлага хүлээсэн хүн нь чи өөрөө мэт бай, Өөрт чинь хамгийн сайн сайхныг хүсдэг хүмүүстэй нөхөрлө, Өөрийгөө өнөөдрийн хэн нэгэнтэй бус харин өчигдөр хэн байсантайгаа харьцуул, Дургүйг чинь хүргэх зүйлсийг хүүхдээрээ бүү хийлгэ,Бусдыг шүүмжлэхээсээ өмнө орон гэрээ бүрэн төгс цэгцэл, Ашиг хонжоо хайх бус, утга учрыг эрэлхийл, Үнэнийг хэл, үгүй дээ л худал бүү хэл, Өөдөөс чинь хараад ярьж байгаа хүн мэдэхгүйг чинь мэдэж байж болохыг тооц, Үг хэлээ оновчтой байлга, Скейтбордоор гулгаж буй хүүхдэд бүү саад бол, Гудамжинд муур тааралдвал илж эрхлүүлж бай, Кода буюу төгсгөл гэсэн сургаалууд байдаг. За жишээ болгож нуруу цэх, мөр тэнэгэр яв гэдэгт юу гэж хэлэв гээд үзье. Үүнд хавьчаар жишээ татсан байдаг. Яагаад хавч гэвэл тэр амьтан энэ орчлон дээр 350-иад сая жил амьдарсан гэнэ. Одоохондоо ийм урт амьдарсан амьтад ховор. Үлэг гүрвэл 60 сая жил амьдарсан гээд л бодчих. Бас жишээ татчихаар өөр танил нь ч тийм олон биш аж. Бүх л байгаль дахь амьдрал зэрэг дэвтэй, амьдралын төлөө өрсөлдөөнтөй, тэрэнд дийлж гарсан нь үр удмаа үлдээж цаашид оршин тогтнодог. Манай хавчнууд мэдээж амьдралын сайн сайхны төлөө тулалддаг. Ялсан хавч цээж тэнэгэр сүүл моодгор их амьтан болно. Ингэхэд юу түүнд нөлөөлөв, серотонин түүнд ихээр ялгарах тул ингэдэг аж. Ялагдсан хавчинд октопамин ялгарна. Биеэ хураасан бээцийсэн сүүлээ гуядан хөлөн доороо хийдэг амьтан болгоно. Энэ хүнд ч бас нөлөөлнө. Яг адилхан гэсэн үг. Ялагч байхын тулд та октопамин ялгарахад үүсдэг хэв шинж болох цээжээ хумин доошоо харан буланд суух хэв шинжээсээ салах хэрэгтэй. Та серотонин ялгаруулагч шиг нуруу цэх, мөр тэнэгэр яв. Ингээд яваад эхлэхэд хар аяндаа таньд сиротонин ялгарч эхэлнэ. Та урам зоригтой болно, мөрөөдөгч болно. Түүнээ ч биелүүлэхэд зүтгэх урам зориг танд ундарч эхэлнэ. “Бүхнийг эзэмшсэн нэгэн бүр ихийг хүртэнэ, юмгүй хоосон нэгний үлдсэн бүгд нь хураагдана” гэж номлосон шашны сургаал хүртэл байдаг.

Онцлох нийтлэлүүд