Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
Булангууд
2022.07.02 01:07

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: "Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог" DNN.mn


Ийм нэртэй ном байдаг юм. Мерил Дуглас гэдэг зохиогчтой. Хоёр мянга арваад оны үед хэвлэгдэн гарсан бил үү дээ. Гарчигны түүх бол ийм. Нэгэн бүргэдийн дэгдээхэй олоод тахианы байранд тэжээдэг. Тэр нэг удаа их гоё сүр сүлдтэй маш догшин дайчин шувуу хардаг. Аймаар мөртлөө нэг л сэтгэл татам тул хажуудах тахианаасаа асууна. Энэ юу гэдэг шувуу вэ. Энэ бол шувууны хаан бүргэд гээч шувуу. Чи ийм шувуу болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Бид тахиа, тахианыхаа заяа тавилангаар л болно гэв. Бүргэд тийм л юм байх даа гээд өнгөрнө. Тэр өөрийгөө бүргэд гэдгээ мэдэхгүй, мэдэхийг ч бодохгүй. Тахиа хэвээрээ нэг амьдрал яваад дуусна. Дүгнэлт: дорой бүргэд сайн дураараа тахиа болдог. Хэрэв бүргэд шиг элин халимаар байвал та сэтгэл сэргээх ямар нэгэн зүйлтэй бол.Баяртайгаар хийдэг зүйлтэй бол. Мөрөөдөж байдаг зүйлээ ол. Өөрийнхөө амьдралыг зориулж болох зүйлээ ол. Хэрэв хийх гэж хүсдэг бол хийгээд л үз. Хөрш тахианы үгийг бүү сонс. Бүргэдүүд дунд ор, тахиа шиг битгий насыг бар. Таныг чанаад идчихнэ гэсэн байна.

Энэ ном маш олон жижиг жижиг өгүүллэгүүдтэй. Өгүүллэг болгон өөр өөр бөгөөд сургамжтай. Өгүүллэгүүдийн нэрнээс л юу унших гэж байгаагаа, юуны тухай хэлсэн юм бэ гэж мэдэгдэнэ. Жишээ нь, "Утсаар яаж оновчтой ярих вэ", "Зарим хүмүүс маш олон ажил амжуулдгийн нууц", "амьдралын зорилгоо яаж олох вэ", "Ажлыг ажил биш таашаал болгохыг хичээ", "Шударга бус бизнес яагаад богино насалдаг вэ", "Буруудах хүний арван хоёр шинж", "Таныг юу сүйрэлд хүргэж магадгүй вэ", "Бусдыг итгүүлэх, ажиллуулах долоон арга", "Бодит болон хуурамч мэдээллийг яаж ялгах вэ", "Ихэнх хүмүүс яагаад зараа шиг арзайж байдаг вэ", "Та юу өмсөнө тийм л харагдана", "Муу боссын гаргадаг алдаанууд", "Утсаар ярихдаа инээмсэглэ", "Худал ярьж байгаа хүнийг таних аргууд" гэх мэт. Зүгээр захаас нь аваад уншихад л ямар нэгэн зүйлийг танд зөвлөсөн байдаг.

Жишээ нь, "Бодит болон хуурамч мэдээллийг яаж ялгах вэ" гэдэгт юу өгүүлж вэ гэвэл, аливаа зүйлийг баттай мэдэж байгаа эсэхийг шалгахад асуулт тавьж байх нь хэрэгтэй арга тактик юм. “Та үүнийг хаанаас яаж мэдсэн бэ” гэж асуух. Ихэнх хүмүүс хаанаас ч биш хоосон цээжээрээ л ярьж байдаг. Ялангуяа өөрөөсөө би үүнийг яаж мэдсэн билээ гэж асууж сурах. Ихэнх нь баримтгүй хоосон санаагаа л ярьчихсан байдаг гэнэ. "Утсаар ярихдаа инээмсэглэ" гэдэгт өөрийн үйлчилдэг хүмүүс эелдэг найрсаг хариу өгөөгүйгээс болж хэрэглэгчдийнх нь 70 гаруй хувь нь орхин одсон компани байдаг нь судалгаагаар илэрчээ. Та утсаар ярихдаа зүгээр яриад дараа нь инээмсэглэж байгаад ярь даа. Инээмсэглэсэн бичлэгээ хурааж аваад сонс. Зүгээр ярьсан инээмсэглэж байгаад ярьсан, хоёр яриа чинь тэнгэр газар мэт сонсогдоно. Инээмсэглэн ярих үеийн бичлэгээ сонсвол илүү таатай эелдэг дулаан өнгө орсон байх ёстой. Утсаар ярихдаа юу хэлэх нь чухал байдаг ч яаж хэлэх нь түүнээс ч чухал аж. Тантай ярилцах сайхан байна гэсэн өнгөөр ярихад л болоод явчихна.

Худал ярьж байгаа хүнийг танихдаа худлаа ярьж байгааг олж илрүүлэх нэлээд хэдэн сэжүүр байдаг гэнэ. Зохиосон зүйлийг ярьж байхдаа хэт товчхон, дутуу эсвэл хурдхан хариулаад өнгөрөхийг хичээнэ.Толгойгоо дохиж энэ тэндээ маажиж, гараа үрчиж байх нь олон. Мөн аль болох товчхон, нарийн ширийнийг ярихгүй,эсвэл олон төрлийн зүйл ярьж тэд нь хоорондоо авцалдахгүй. Агуу, асар их, маш, дандаа, байнга гэх зэрэг үгээр сүр нэмнэ. Худал ярьж байхад хийж байгаа үйлдлүүд харц, алхаа гишгээ, дуу хоолой зэрэгт үл анзаарагдам дохио зангаа илэрдэг гэх мэтчилэн бичжээ.

Онцлох нийтлэлүүд