Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өнөөдөр хулгана өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: "Монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх хүсэл 100 жилийн дараа дахин дайралтад өртлөө" хэмээн өгүүллээ DNN.mn Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулал ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn ГССҮТ-ийн харьяа шинэ Түлэнхийн төв ашиглалтад орлоо DNN.mn Нярайн эмч нарын олон улсын сургалт амжилттай боллоо DNN.mn Зургадугаар сарын 1-нд дараах дөрвөн чиглэлд зам хаана DNN.mn Өнөөдөр хулгана өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: "Монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх хүсэл 100 жилийн дараа дахин дайралтад өртлөө" хэмээн өгүүллээ DNN.mn Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулал ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn ГССҮТ-ийн харьяа шинэ Түлэнхийн төв ашиглалтад орлоо DNN.mn Нярайн эмч нарын олон улсын сургалт амжилттай боллоо DNN.mn Зургадугаар сарын 1-нд дараах дөрвөн чиглэлд зам хаана DNN.mn
2022.10.11 03:10

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: "Дүүлэн нис" DNN.mn

Нийтлэлч: Ренчингийн Хишигжаргал


"Бид бүгд жирийн хүмүүс. Зорилгодоо хэр их цаг хугацаа зарцуулж чадсан бэ гэдгээрээ л ялгаатай.

Өглөө бүр таван цагт босож, 12 цаг хүнд хүчир ажилд нухлуулсны эцэст гар бадайрч, хөл сулартлаа ядарсан би Дублины өнөөх хүйтэн харанхуй гудмаар алхан хөлс царцам бэлтгэлийнхээ өрөөнд очдог байлаа" хэмээх Макгрегорын чин сэтгэлийн үгс. Сайн найзтайгаа хамт уушийн газарт суугаад халуун яриа өрнүүлж, хэнд ч хэлээгүй сэтгэлийн дотоодоо уудалж буй мэт мэдрэмжийг төрүүлэх ном аж.

Өмнө нь мэддэг мэт дүрүүд, үргэлж л амжилт аз жаргалын дунд байсан гэж боддог олон түүхийн эзэдтэй шинээр танилцуулжээ. Чин сэтгэлээ дэлгэж буй Эд Шийрантай хамт метроны буудал дээр дуулж, арваад хэлээр ярьдаг Салик хүүтэй хамт гудамжинд бараа заран хэл сурах урам авч, айлын хажуу өрөөнд толгой хоргодон гэрийн эздийн доромжлолыг нь сонсох АиЮу охинтой хамт хөнжил дотроо уйлж ч мэдэх юм.

Энэ номыг "Өглөөний уншлага" хөтөлбөр онцлох номоор сонгосон байх бөгөөд стресстэж шантарсан, юу хийхээ мэдэхээ больж эргэлзсэн, урам зориг эрч хүчээр дутаж буй хүнд хамгийн тохиромжтой сонголт болох биз.

Зүгээр л хичээ, амжилтад хүр, баяж, зүтгэ гэх хувь хүний хөгжлийн ямар ч номноос илүүтэй хүнд хүчрийг, шантармаар өдрүүдийн дундуур туучин гарсан нэгний чин сэтгэлийн үгс илүү хүнд хүрдэг байж мэдэх юм. Мэдээж түүх бүр ялалтаар төгсдөггүй амьдралын гашуун үнэн бий. Номонд ч мөн ялагдлыг хэрхэн хүлээн авч буй тухай, амжилт гэх ойлголтыг өөрөөр харах, гарцаагүй асуудлын үед амьдралаас аз жаргалыг мэдрэх тухай нулимстай мэдрэмжийг ч багтааж.

Энэ номыг бүтээгчид хүнд хэцүүтэй нүүр тулан явж буй залууст урам зориг өгөх зорилготойгоор асуудалд шантран бууж өгөх замыг сонгох гэж буй уншигчдад санал болгох ном хэрэгтэй хэмээн гурван жилийн хугацаанд олон зуун цагийн дүрс бичлэг, илтгэлүүдийг орчуулан эмхэтгэн бүтээсэн байна.

Хамгийн хүнд хэцүү, асуудал тулгарсан үедээ ганцаараа биш гэдгээ мэдрэх, одоо тулгараад буй асуудлыг хэн нэгэн өмнө нь туулаад гараад ирсэн юм шүү гэдгийг мэдэх нь бидэнд ялан дийлэх хүч өгдөг.

Тэгвэл энэхүү номыг уншсанаар бидний мэддэг гэж боддог, үргэлж аз жаргалтай амжилттай явж буй хэмээн боддог нэгний туулсан амьдралын хамгийн хүнд хэцүү цаг үеийнхээ тухай дэлгэж буй түүхүүд “Надад ч бас ийм боломж бий, гуниглаж болно, бууж өгч болно, гагцхүү итгэлээ алдахгүй юм шүү” гэсэн тайтгарал өгөх юм.

Энэхүү номыг уншсан нэгэн охин "Хэцүү үед ээж тэврээд, урмын үг хэлээд намайг тайтгаруулж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэнд баярлалаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байх аж.